Танилцуулга
Ард Даатгал Компанийн хувьд 1994 онд Монголын анхны хувийн даатгалын компани болж байгуулагдсан бөгөөд 2004 онд хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Их Британийн Виттингтон групп тус компанид хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлэгч болсноор Ард Даатгал Компани нь улсдаа гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани болж, Европын тэр тусмаа даатгалын зах зээл анхлан хөгжсөн Английн даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын know-how, бүтээлч чанарыг улс орныхоо даатгалын зах зээлд авчирсан юм.
Мөн 2011 оны 1 дүгээр улиралд бид Гранд Даатгал ХХК-ийг албан ёсоор өөртөө нэгтгэсэн нь Монголын даатгалын зах зээл дээр бий болсон анхны нэгдэн нийлэх (merger & acquisition) процесс бөгөөд үүгээрээ даатгалын зах зээл дээр ком...
Дэлгэрэнгүйпаниуд нэгдэн нийлэх, өрсөлдөөны зөв орчин бүрдүүлэх зэрэг олон зөв хандлага, жишгийг зах зээлд бий болгосон билээ.
2012 онд манай томоохон харилцагч байгууллагын даатгуулсан үл хөдлөх хөрөнгө (агуулах), агуулах дахь бараа материалд гал гарч үлэмж хэмжээний хохирол учирсан бөгөөд уг хохирлын нөхөн төлбөрийг бид өнгөрсөн онд давхар даатгалын Ханновер Ре компаниас 100 хувь гаргуулан өгч, улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш их хэмжээний хохирлыг давхар даагчаас төлүүлсэн анхны тохиолдол болсон бөгөөд мөнгөн дүнгээр 4 тэрбум гаруй төгрөгийн хохирол нөхөн төлөлт юм. Энэ нь тус Компани өөрсдийн авсан эрсдэлийг хэрхэн зөв хувиарлаж дэлхийд нэр хүнд бүхий давхар даатгалын компаниудтай хамтран ажилладгийг болон тухайн давхар даатгалын гэрээний үр өгөөжийг харуулсан хэрэг билээ.
Ард Даатгал Компани нь 2011, 2012, 2013 онуудын жилийн эцсийн нийт хураамжийн орлогоороо Монголын даатгалын зах зээл дээр жил дараалан эхний 3-т орж, нийт хураамжийн орлогыг нөхөн төлбөр болон давхар даатгалтай харьцуулсан дүнгээр, өөрөөр хэлбэл даатгалын үйлчилгээнээс харилцагч, даатгуулагчдадаа өгсөн бодит өгөөжийн үр дүнгээр салбартаа тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Мөн Компани нь өнгөрсөн оны үзүүлэлтээр ашигт ажиллагааны хувьд даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа 17 компанийн нийт ашгийн 31 хувийг бүрдүүлж, энэ үзүүлэлтээр тэргүүлж байна.
Өнгөрсөн оны сүүлээр буюу 2013 оны жилийн эцсээр манай компанийн томоохон хувьцаа эзэмшигч болох Интергрупп Интернэйшнл ХХК нь Ард Даатгал Компани дах өөрийн эзэмшил хувьцаагаа И Ай Ти ХХК-ийн хувьцаагаар харилцан солилцох гэрээг байгуулсан бөгөөд ингэснээр Ард Даатгал ХХК-ийн шууд хөрөнгө оруулагчаар Интергрупп Интернэйшнл ХХК-ийн оронд И Ай Ти ХХК орж ирсэн юм.
Ингэснээр И Ай Ти ХХК-ийн шууд хөрөнгө оруулалт бүхий Ард Даатгал ХХК, Ард Кредит ХХК, Монет Капитал ХХК зэрэг банк санхүү, даатгал, үнэт цаасны брокер, дилерийн компаниуд нь “Ард Санхүүгийн Нэгдэл” хэмээх хүчирхэг санхүүгийн үйлчилгээний группыг бий болгон, хэрэглэгч, харилцагчдадаа улам бүр ойртон ажиллахыг зориж байна.
Ард Даатгал Компани нь Компанийн сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх, санхүүгийн олон улсын тайлагналын зарчмын хэрэгжилтийг хангах, ил тод, нээлттэй байдлыг Компанийн үйл ажиллагааны бүхий л түвшинд нэвтрүүлэх үүднээс олон улсын нэр хүнд бүхий аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “PriceWaterhouseCoopers” аудитын компанитай зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан компанийн засаглал, ил тод байдал, Санхүү тайлагналын олон улсын стандарт (IFRS)-ийн чиглэлээр зөвлөгөө авч компанийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаа.
Мөн энэ ажлын үргэлжлэл болгон 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа олон улсын ТОП-4 аудитын компанийн нэг болох BDO аудитын компаниар аудит хийлгэн та бүхэндээ хүргэж байна.
Үйл явдлын мэдээ
2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрээр “Ард Менежмент” ХХК (цаашид Ард Менежмент гэх) тусгай зөвшөөрлөө авснаар анх төлөвлөж байсан хөрөнгө
Бусад үйл явдлын мэдээ