“АРД МЕНЕЖМЕНТ” ХХК ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА
Эх сурвалж : www.ikon.mn
Нийтлэгдсэн : 2016.03.01 |
|
2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрээр “Ард Менежмент” ХХК (цаашид Ард Менежмент гэх) тусгай зөвшөөрлөө авснаар анх төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой боллоо.
Ард Менежмент нь 2011 оны есдүгээр сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2014 онд тус компанийг Ард Санхүүгийн Нэгдэл ХХК (цаашид Ард Холдингс гэх) худалдан авч өөрийн хөрөнгө оруулалтын багцдаа оруулсан юм. 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Ард Холдингсын хувьцаа эзэмшигчдийн хурал болж, Хөрөнгө Оруулалтын Сангийн тухай хуулийн дагуу Ард Менежментийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх шийдвэр гаргасан байна.
Ард Менежментийн мэргэшсэн, туршлагатай, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг хөрөнгө оруулалтын менежерүүд хөрөнгийн багцыг удирдах бөгөөд олон улсын стандарт бүхий хөрөнгө оруулалт, засаглал, байгууллагын соёлыг нэвтрүүлсэн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэгч компани болон ажиллахаар зорьж байгаа аж.
Тус компанийн мэргэжилтнүүд суурь ба тоон шинжилгээг ашиглан хөрөнгө оруулалтын хэрэгсэл болон хийсэн хөрөнгө оруулалтыг үнэлж, судалгааны үндсэн дээр загвар гарган харилцагчдад зориулсан хөрөнгө оруулалтын зөвлөгөөг өгөх юм. Түүнчлэн, шинжилгээний аргуудаас гадна тухайн болно.
“Мэргэжлийн хөрөнгө оруулагч Монголд алга гэж бид халагласаар ирсэн. Ард Менежмент үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авснаар хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн өвөрмөц бөгөөд даацтай хувь нэмрийг бид оруулахаар зорьж байна.
Иргэддээ МУ-ын эдийн засгийн үйл явцад оролцох, өгөөжийг нь хүртэх боломжийг нээх үйлсэд хүчин зүтгэх болно. Хамгийн эхэнд Ард Холдингсын багцад байгаа зарим компаниудыг нэгтгэсэн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг бид эхлүүлэх бөгөөд нийт ард иргэддээ Монгол Улсын эдийн засгийн үйл явцад оролцох, өгөөжийг нь хүртэх боломжийг нээх үйлсэд хүчин зүтгэх болно” гэж Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэв.
Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм.
Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. Мөн хөрөнгө оруулалтын сангаас Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийн, удирдлагад нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд болно.