Танилцуулга
Мерекс ХК нь Монгол Улсын барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт орчин үеийн техник, технологийг ашиглан, холбогдох чанар стандартын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүнийг бэлтгэн, харилцагчиддаа газар дээр нь хурдан шуурхай хүргэх зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
Мерекс ХК нь цагт 150 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай, TW-2500 маркийн дэвшилтэд төхөөрөмж бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн автоматжуулсан бетон зуурмагийн үйлдвэртэй. Мерекс бетон зуурмагийн үйлдвэр нь орон сууцны барилга, зам, нисэхийн зурвас болон бусад бүтээн байгуулалт, барилгажилтанд ашиглагдах MNS1185-98 стандартыг хангасан М100-М600 хүртэлх маркийн бетон зуурмагийг үйлдвэрлэх боломжтой.
&nbs...
Дэлгэрэнгүйp; Тус үйлдвэр нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Нутаг дэвсгэр дээр байрладаг бөгөөд шинээр тавигдаж буй Сонсголонгийн зам дагуу байрладаг бөгөөд 630 кв хүчин чадалтай КТПН, үйлдвэрийн байр, захиргааны байр, түүхий эд шинжилгээний байр, хоолны газар, авто засварын төв гэсэн зургаан хэсгээс бүрдсэн объектуудтай.
Алсдаа бетон зуурмаг үйлдвэрлэж түгээхээс гадна нэмүү өртөг шингэсэн бетон хийцийн үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх зорилготой ба өөрөө өөрийгөө түүхий эдээр хангах стратегийг баримтлан ажиллана.
Компанийн урт хугацааны зорилго нь бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Монгол Улсад тэргүүлэх бетон зуурмагийн үйлдвэрлэгч компани болох юм.
Энэ зорилгынхоо хүрээнд байгаль орчинд ээлтэй, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангасан, компанийн сайн засаглал бүхий нийгмийн хариуцлагатай уялдсан хөгжлийн үйл явцад анхааран ажиллаж байна.
Үйл явдлын мэдээ
Мерекс ХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Улаанхүүтэй ярилцаж компанийн засаглалаар зарим зүйлийг тодрууллаа.
Бусад үйл явдлын мэдээ