|
Үйлчилгээ
"Мерекс" ХК-ийн хамт олон бүтээгдэхүүн худалдан авагчдад тохиолдох эрсдлээс сэргийлэх талд дээр онцгой анхаарч ажилдагыг зориуд дурьдмаар байна. Бетон зуурмагийг худалдан авах, цутгах явцад олон эрсдэлтэй тулгардаг. Иймээс манай компанийн хамт олон үйлчлүүлэгчиддээ бетон зуурмагийн маркын орц хэмжээ, конусын суулт түүнийг хэрхэн арчлах, маркын тохируулга гэх мэт арав гаруй үйлчилгээг ямар ч үнэ төлбөргүйгээр үзүүлдэг болно.
Бетон зуурмагын ажлын үед олон эрсдлүүд гардгаас:
1. Бетон зуурмагийн орц хэмжээ
Энэхүү үйлчилгээ нь тухайн баригдаж буй барилгад хэдий хэрийн бетон зуурмаг орохыг тодорхойлоход оршино. Зарим байгууллага, хувь хүмүүс баригдаж байгаа обеъктдоо шаардлагатай зуурмагийнхаа хэмжээг сайн мэдэхгүй багцаалан захиалснаас үүдэн бетон илүүдэх, дутах зэрэг асуудал үүсдэг. Энэ тохиолдолд ихэвчлэн худалдан авагч эрсдэл хүлээдэг.
2. Бетон зуурмагын марк
Мөн захиалагч тал бетоны маркын ойлголт муутайгаас үүдэн мөн хөрөнгө мөнгөө хэмнэх үүднээс бага марктай зуурмаг захиалснаас болж тухайн барилга байгууламж ашиглалтад орсны дараагаар хагарах, эмтрэх явдал их тохиолддог. Энэхүү эрсдлээс сэргийлэхийн тулд тухайн зуурмаг нийлүүлэгч талаас заавал асууж зөвлөгөө авах нь зүйтэй.
3. Конусын суулт
Конусын суулт /сламп/ буюу бетон зуурмагын өтгөн шингэнийг зөв тодорхойлоогүйгээр гарах эрсдэл маш их тохиолдож байдаг. Өндөр суулттай бетон нь цутгалтын үед өндөр даралтыг үүсгэж бетоны хэв хашмалаа задалж асгардаг нь зуурмагыг дахин хэврүү хийх, савлах эсвэл хаях тохиолдолтой тулгардаг.
4. Өвлийн нөхцөл
Бетон үйлдвэрлэлд өвлийн нөхцөл гэдэг нь гаднах темпратур +50С-ээс бага, хоногтоо 00С хүртэл буурдаг үед бетоны ажил хийгдэж байгааг хэлнэ. Бетонд байгаа ус хөлдөж мөс болохдоо эзэлхүүнээ тэлсээр барьцалдаж амьжаагүй байгаа нэгдлүүд эвдэрч дахин сэргэхгүй болдог. Үүнээс үүдэн бетон бат бөх чанараа алдаж, бүтэц нь бүрэн эвдэрдэг.
Хүйтэний нөхцөлд бетон хөлдөхөөс өмнө түүний бэхжилтийг авхуулахын тулд бэхжих тохиромжтой нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ бетон хольцын дүүргэгч, усыг халаах, хүйтний нэмэлт хэрэглэх, зөөвөрлөх болон цутгах хугацааг аль болох богиносгох арга хэмжээг мэргэжлийн хүнээс асууж урьдчилан төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай.
Манай компаниас тухайн барилгын талбайд мэргэжлийн хүн биечлэн очиж дээр дурьдсан бүхий л зааварчилгааг нарийвчлан өгснөөр элдэв эрсдлээс сэргийлдэг. Ганц бетон зуурмаг ч гэлтгүй үйлчилгээний байгууллагууд өөрийн бүтээгдэхүүнээ түгээн борлуулахдаа тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн арчлах, зөв хэрэглэх талаарх зөвлөгөө үйлчилгээг захиалагч талдаа заавал үзүүлэх нь нэн чухал юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Н. Улаанхүү Мерекс ХК-ийн ТУЗ -ийн дарга |
|
М. Мөнхзолбоо Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
А. Баттамир Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Г. Галбадрах Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Н. Ичинхорлоо Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Д. Батцэцэг Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
М. Ундрал Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Л. Золбаяр Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Ч. Жаргал Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |
|
Д. Баттулга Мерекс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн |