Танилцуулга
Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос зүүн урагшаа 265 километрт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт, далайн түвшинээс дээш 1,200 метрт оршдог.
1990 онд Эрчим хүч, уул уурхайн Үйлдвэр, геологийн яам Налайх дахь Уурхайн барилга трестийн харъяанд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гаргажээ.
1986-1988 онуудад Улсын төсвийн хөрөнгөөр Шивээ-Овоогийн нүүрсний ордод урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийж 1989 оны 12-р сарын 22-ны өдрийн Улсын нөөцийн комиссын 33-р тогтоолоор ордын геологийн нөөцийг нь тогтоосон байдаг.
Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тн нүүр...
Дэлгэрэнгүйсний нөөцтэй. Шивээ-Овоогийн ордын нүүрс нь Б-2 бүлгийн хүрэн нүүрсний ангилалд хамаарагдана. Орд нь нүүрсний нийт 8 давхаргатай бөгөөд одоогийн байдлаар I ба II давхаргаас олборлолт явагдаж байна. Нүүрсний I давхаргын зузаан 10.0 м, II давхаргын зузаан нь 7.0 м, нийт 17.0 м бөгөөд давхарга хоорондын үндсэн завсрын хөрсний зузаан 6.0 м-т хүрдэг боловч давхаргууд нь дотроо 0.2-4.0 м-ийн зузаан хөрсний үеүдтэй. 1990 онд ЭХУУҮ-ийн Зураг төслийн институт Шивээ-Овоогийн ордыг түшиглэн жилд 500.0 мян.тн нүүрс олборлох уурхайн зураг төслийг боловсруулсан байна.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг барьж байгуулах бэлтгэл ажил үндсэндээ дуусч, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны нүүрсээ борлуулж эхэлсэн.
1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус уурхайг Төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон зохион байгуулж, компанийн дүрмийн сангийн 90% нь төрийн өмчид үлдэж, 10% нь 3300 гаруй хувьцаа эзэмшигчдэд хувьчлагдсан байна.
Нүүрсний салбарыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уурхайн техник, технологийг шинэчлэх төсөл хэрэгжиж эхэлсэн ба 2001 оны 9 дүгээр сар гэхэд тус уурхай жилдээ 4.6 сая м3 хөрс хуулж, 2.0 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна. энэ төслийн хүрээнд нийт 67.6 сая ам.долларын зээлийг авч ашиглажээ.
Сүүлийн жилүүдэд уурхайн уулын ажлын/нүүрс олборлолт, борлуулалт, хөрс хуулалт/ хэмжээ тогтвортой нэмэгдэж нүүрсний дотоодын зах зээл дээр эзлэх байр суурь улам бүр бэхжиж байна. Тус компани 2012 оны статистикийн мэдээгээр Улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 30.0%, “ДЦС-4” ТӨХК-ийн хэрэгцээний 50.0%-ийг хангасан байна.
Үйл явдлын мэдээ
Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дугаар шийдвэрээр нийт 130,419,101 төгрөгийн ногдол ашиг хувиарлахаар шийдвэрлэлээ.
ШИВЭЭ ОВОО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР
Хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа БНХАУ-тай хамтран “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах ший
Бусад үйл явдлын мэдээ