Эх сурвалж : Шивээ-Овоо Нийтлэгдсэн : 2016.03.02 |
Хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлагдаж байна.
ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Шивээ Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай, тухайн салбараар мэргэшсэн байх;
Эдийн засагч, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй байх;
Сүүлийн 3 жилийн хугацаанд тус компанид эрх бүхий албан тушаал хашаагүй байх, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгж байгууллагад ажилладаггүй байх;
Компанитай нэгдмэл сонирхолгүй бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээдийг төлөөлдгүй байх;
Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй байх;
Компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч,эрх бүхий албан тушаалтан биш байх/ нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активийн 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
Нэр дэвшигч өөрөө эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
Төрийн үйлчилгээниихээс бусад төрийн алба хашдаггүй байх;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ:
Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан,
Төрийн захиргааны болон төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
Төрийн албан хаагчийн анкет
Боловсролын диплом, үнэмлэх
Иргэний үнэмлэхний хуулбар
Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө-15 Моннис Цамхаг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр 15 давхарт, Шивээ Овоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Чинхүсэлд авчирч өгнө үү . утас:99068713,
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2016 оны 04 сарын 11-ны өдөр хүртэл
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |