• Женко Тур Бюро ХК
  • Танилцуулга

            Yүсгэн байгуулагдсанаас хойш гадаадын олон орны зочин гийчдийг угтан авч Монгол орны онгон байгаль, үзэсгэлэнт газрууд, нүүдэлчин ард түмний ёс заншил, соёл, түүхийн талаар танин мэдүүлж Монгол орноо сурталчилахад бага ч гэсэн хувь нэмэр оруулсан.

 

             Мөн өөрийн орны иргэдийн амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, дэлхий ертөнцийг танин мэдүүлэх зорилгоор гадаад орнуудад тогтмол аялал зохион байгуулж байна. Тус компани нь дотоодын болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт жил бүр амжилттай оролцож, жилээс жилд гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна. 2005 оноос Бээжин, Солонгост өөрийн салбар төлөөлөгчийн газартай болж аялал жуулчлалын зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Манай хамт олон салбарынхаа анхдагч, шинийг санаачлагч байхын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллаж ирсэн. Бид ч зорьсондоо хүрч ажиллаж байна. Улаанбаатар-Сингапур чиглэлийн анхны чартерийн нислэг, анхны хувьцаат компани, анхны Их эзэн Чингэс хаантай холбоотой аялал жуулчлалын цогцолбор гээд олон зүйлийг дурьдаж болно. Бид ямагт шинийг санаачлагч, анхдагч байхын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэл Манай компани аялал жуулчлалын хүрээнд дараах үйлчилгээг гадаад, дотоодын жуулчдад үзүүлж байна.

Үүнд: ·

Гадаад дотоодод аялал зохион байгуулах · Зочид буудлын өрөө захиалга · Олон улсын болон орон нутгийн нислэг, галт тэрэгний билет захиалга · Гэр жуулчны бааз · Ресторан, хоолны үйлчилгээ · Хурал семнар уулзалт зохион байгуулах · Бусад Одоогоор тус компани нь өөрийн орны болон Япон, Сингапур, Орос, Герман, Солонгос, Хятад улсуудын аялал жуулчлалын компаниуд, манай орны томоохон хэмжээний арав гаруй зочид буудал, 20 орчим зоогийн газар, 50 гаруй жуулчны бааз, бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын газруудтай хамтран ажиллаж байна.

“Женко Тур Бюро” Хувьцаат Компани нь 1997 онд байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Д. Даваасүрэн Женко Тур Бюро ХК-ийн

Ж. Баттөр Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн дарга

Б. Лхагвадорж Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ч. Уламбаяр Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Намуун Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Батбаатар Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Даваасүрэн Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ц. Энхтуяа Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Х. Цэндбаяр Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Э. Цэнд Женко Тур Бюро ХК-ийн ТУЗ -ийн гишүүн