ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
“Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд дулаан дамжуулах 20,8 хос км, дулаан түгээх 78,2 хос км шугам хоолой, насосны 3 дэд станц, дулаан хуваарилах 6 төвөөр дамжуулан Дархан хотын 10518 айл өрх, 1512 аж ахуй нэгжүүдад жилд дунджаар 480-500 мянган Гкал дулааны эрчим хүч түгээж 6,5-7,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.
Үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд:
-
Дарханы дулааны цахилгаан станцаас дулааны эрчим хүчийг худалдан авч хэрэглэгчдэд түгээх, дулааны сүлжээний шугам хоолой, тоног төхөөрөмжид засвар, шинэчлэлт хийх, дулааны сүлжээний ТЭЗҮ-ийг дээшлүүлэх, дулаан хангамжийн системд шинэ техник, технологи нэвтрүүлэх;
-
Дархан хотын дулаан хэрэглэгчидтэй ДЭХ-ээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ байгуулах, түгээсэн дулааны эрчим хүчний борлуулалтын орлого цуглуулах;
-
Дархан хотын нийтийн зориулалттай орон сууцны байруудын оршин суугчдад дуудлагыг 24 цагаар хүлээн авч төлбөртэйгээр засвар үйлчилгээ үзүүлэх;
-
Сүлжээний усны химийн горимд хяналт тавих, дулааны болон халуун усны тоолуур суурилуулах, даралт, зарцуулалтын хэмжүүр шалгаж тохируулах, баталгаажуулах ажлуудыг гүйцэтгэж байна.