Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 1967 онд байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 60 хувийг хамарсан 110,220 кВ-ын 59 дэд станц, 220 кВ-ын 1044 км, 110 кВ-ын 2982 км, 35 кВ-ын 13 км цахилгаан дамжуулах агаарын шугамтай, улсын нийслэл болон 15 аймаг 209 сум, суурин газруудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
Манай компани цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгчээс түгээгч, хэрэглэгчдэд дамжуулах, цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох, 0,4-220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Компанийн төв удирдлагын 11хэлтэс, Улаанбаатар, Төвийн бүс, Хангайн бүс, Зүүн Өмнөд бүс гэсэн дөрвөн салбар болон Болор амралтын газарт нийт 895ажилтан ажиллаж байна.
Манай компани одоогоор таван ДЦС-аас цахилгаан эрчим хүчийг худалдан авч, арван цахилгаан эрчим хүч түгээх компаниудад дамжуулж, ОХУ, БНХАУ -аас эрчим хүч импортлож, экспортлож байна.
Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдаад томоохон эх үүсвэр, ЦДАШ, дэд станцууд олноор баригдаж, эрчим хүчний систем өргөжин тэлэх, эрчимтэй хөгжлийн үе эхлээд байна. Нөгөө талаас бид 40-50 жил ашиглаж байгаа 220,110 кВ-ын ЦДАШ, дэд станцуудын тоноглолуудыг үе шаттайгаар шинэчлэх ажлыг дэлхийн жишигт хүрсэн байдлаар хийх нь бидний зорилт юм.
Тусгай зөвшөөрөл
1. Цахилгаан эрчим хүч дамжуулах
2. Цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох
3. 0,4-220 кВ ЦДШ, дэд станцын барилга угсралт, засвар үйлчилгээ хийх
Манай компани жилд дунджаар 4 орчим тэрбум.кВт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулж, дамжуулалт 8%-иар өсөж байна.
Хувь нийлүүлэгчид:
1. Эрчим хүчний яам - 41%
2. Төрийн өмчийн хороо - 39%
3. Сангийн яам - 20%
Хувьцааны тоо:
Нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 498316373 ширхэг хувьцаатай.
Үндсэн үйл ажиллагаа:
1. Цахилгаан эрчим хүч дамжуулах
2. Цахилгаан эрчим хүчний импорт, экспорт
Үйл ажиллагааны хүрээ:
"ЦДҮС" ТӨХК нь ДЦС-2 ХК, ДЦС-3 ХК, ДЦС-4 ХК, ДДЦС ХК, ЭДЦС ХК-иудын үйлдвэрлэсэн болон ОХУ, БНХАУ-аас импортлож буй эрчим хүчийг нийслэл Улаанбаатар хот, 16 аймаг, 233 гаруй сумын хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг "УБЦТС" ХК , ДСЦТС ХК, ЭБЦТС ХК , БЗӨБЦТС ХК, УБТЗ, Эрдэнэт амьдрал ХХК, Хөвсгөл эрчим хүч ХХК , Баянхонгор эрчим хүч ХХК, Нолго ХХК, "Оюу толгой" ХХК , Паур юнит зэрэг түгээх , хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дамжуулж байна.
Бидний амжилт
ЦДҮС ТӨХК – ийн 2012 оны шилдэг ажил
-
Төвийн бүсийн салбарын харъяа Дархан-Улаанбаатар хотыг холбосон 110кВ-ын транзит 114, 115, 116, 117 – р ЦДАШ – н РХАБ – г сүүлийн үеийн дэвшилтэт микропроцессорны баазанд суурилагдсан РХА – н төхөөрөмжөөр сольж, өндөр давтамжийн постыг ашиглан ӨД – н хамгаалалтын зарчимаар ашиглалтанд оруулсан ажил.
-
Зүүн – Өмнөд бүсийн салбарын хамт олны санаачлага идэвхээр шинэ залуу боловсон хүчин болон ажиллагсадын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготой байгуулагдсан сургалтын полигон байгуулсан ажил.
-
Нийслэл Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах 110 кВ-ын Их тойрог схем, ТЭЗҮ боловсруулж улсын төсвийн хөрөнгөөр тендер зарлагдсан ажил.
-
Системийн тогтворжсон болон тогтворжилтын тооцоог хийх чадвар бүхий дэлхийн жишигт хэрэглэгдэх горим тооцооны digsilent фирмийн “Power Factory” программыг дэлхийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, мэргэжилтэнгүүдийг ХБНГУ –д суралцуулан бэлдсэн ажил.
-
Улаанбаатар салбарын харъяа ИХБ-4 – ИХБ-3 хооронд холбосон 110 кВ-ын хойд тойрог схемийн 109, 110-р ЦДАШ – н РХАБ – г сүүлийн үеийн дэвшилтэд микропроцессорны баазанд сууриглагдсан РХА – н төхөөрөмжөөр сольж, одоо ашиглагдаж байгаа схемийн онцлогт тохируулан, өндөр давтамжийн постыг ашиглан ӨД – н хамгаалалтын зарчимаар ашиглалтанд оруулсан ажил.
-
Төвийн бүсийн салбарын хэмжээнд 2010 – 2012 оны хооронд хийгдсэн хэмжилтээр алдаа өндөртэй гарсан 220/110/35 кВ-ын 427 ширхэг хэмжүүрийн буюу гүйдэл хүчдэлийн трансформаторыг сольж хэвийн болгосон ажил.
-
Компани хэмжээний “Ажил мэргэжлийн уралдаан” – г Төвийн бүсийн салбар амжилттай сайн зохион байгуулсан ажил.
-
Улаанбаатар салбарын харъяа 110/35/10 кВеын Хайлааст дэд станцын хүчин чадал хүрэлцэхгүй хэрэглэгчийг хязгаарлах асуудлыг өөрсдийн нөөц бололцоог ашиглаж Туул дэд станцаас буусан 25МВт – ын чадал бүхий трансформатораа ээлжлэн сольж ашиглалтанд залгасан ажил.
-
Хангай бүсийн салбарын харъяа Сансарын 110кВ-ын ЦДАШ – ын /тулгуур №89-202/ утас сольж, найдвартай ажиллагааг дээшлүүлсэн ажил.
ЦДҮС ТӨХК – ийн 2012 оны шилдэг бүтээн байгуулалтын ажлууд
-
БНХАУ –с 220 кВ-ын ЦДАШ – аар Оюу Толгой дэд станцыг тэжээх шугамыг хүчдэл доор залгаж, ашиглалтанд оруулсан ажил.
-
Зүүн – Өмнөд бүсийн салбарын харъяа 110 кВ-ын Мандалговь дэд станцын өргөтгөл болон Мандалговь – Таван Толгой дэд станцыг холбосон 110 кВ-ын ЦДАШ – г барьж босгосон ажил.
-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хангайн бүсийн салбарын харъяа 110 кВ-ын Мөрөн – Могойн-Гол – Тэлмэн дэд станцыг болон төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд АУЭХС – г холбосон ЦДАШ залгагдсан ажил.
-
Монгол улсын эрчим хүчний системд анх удаа залгагдах гэж буй 50МВт-ын чадал бүхий Салхин станцтай холбогдох 110 кВ-ын ЦДАШ – г барьж босгосон ажил.
-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар салбарын харъяа Улаанбаатар хотын зангилаа 110/35/10 кВ-ын ТУУЛ дэд станцыг орчин үеийн олон улсын жишэгт хүрсэн компьютер удирдлагын системтэй дэд станц болгон шинэчлэсэн ажил.
-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төвийн бүсийн салбарын харъяа 110кВ-ын Бурхант дэд станцыг бүрэн шинэчилж барьсан.
-
Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар салбарын харъяа Налайх, Улаанбаатар дэд станцуудын хооронд дахь аянгын троссыг шилэн кабель бүхий троссоор сольж мэдээлэл солилцох бололцоог бий болгосон ажил.
-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төвийн бүсийн салбарын харъяа 110кВ-ын Давхар дэд станцыг бүрэн шинэчлэж барьсан.
-
Зүүн өмнөд бүсийн салбарын харъяа 220/110/35/6кВ-ын Чойр дэд станцын 110кВ-ын шинээс гарсан Сэнж – Шандын 60км ЦДАШ – г богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд барьж босгосон ажил.
-
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төвийн бүсийн салбарт болсон гамшигийн уршигийг устгасан сэргээн босголтын ажил.
Үүнд:
-
Дархан – Шарын-Гол дэд станцын 110кВ-ын АШ – 114, 220 кВ-ын Эрдэнэт
-
Дарханы АШ – 201, 202 – д, 110кВ-ын Дархан-Хөтөл А, Б, Орхон ЦДАШ – д гэмтэл устгах