• Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК
  • Танилцуулга
УБЦТС ХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0,4-35 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг бөгөөд 1932 оны 02-р сарын 27-ны өдөр үүсэн байгуулагдсан салбарын ууган компаниудын нэг.
 
Эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд
  • Цахилгаан эрчим хүч түгээх
  • Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  • Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4 – 35 кВ/
  • Цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах /35 кВ хүртэл/
  • Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур гүйдлийн трансформатор засварлах, суурлилуулах, худалдах
  • 35/10/6/0.4 кВ-ын хүчдэлийн хуваарилах байгууламж, дэд станц, шугам тоноглолын ашиглалтын засвар үйлчилгээний ИТА, монтёруудын мэргэжил олгох, дээшлүүлэх давтан сургалт
Ажил үйлчилгээний хүрээ
Улаанбаатар хот: Бүх дүүрэг
 
Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай
 
    Орон нутагт: Төв аймгийн 16 сум
 
Зуунмод, Батсүмбэр, Баянчандмань, Баянцогт, Баянхангай, Аргалант, Лүн, Алтанбулаг, Сэргэлэн, Баянцагаан, Баянжаргалан, Баян, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баян-Өнжүүл
 
    Хэрэглэгчийн тоо: 240 мянга гаруй (Жил бүр 20 хувиар өсөн нэмэгддэг)
 
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах, борлуулалтын орлого төвлөрүүлэх ажлууд хангах үйл ажиллагааны хүрээнд хийгддэг. Эдгээр ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд гүйцэтгэдэг ба цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүх үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна. Манай компани хангах үйл ажиллагаагаа явуулахдаа орчин үеийн ухаалаг тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан бичилт, тооцоо хийх технологийг төлбөр төлөлтийн олон хэлбэрт системтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.
 
Хангах үйл ажиллагааны чиглэлээр сүүлийн 3 жилийн туршид орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг 101,0-102,6 хувиар давуулан биелүүлж, цахилгаан эрчим хүчний алдагдлыг 30,6-18,4 хувь хүртэл бууруулан ажилласан нь эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байна.
 
Холбогдох ажил үйлчилгээ:
 
    Хэрэглэгчидтэй гэрээ байгуулах, шинээр холбох
    Цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
    Хэрэглэгчдэд 380 В хүртэлх түвшинд техникийн үйлчилгээ үзүүлэх
    Мөнгөн тооцооны болон баланс хяналтын тоолуур, хэмжих хэрэгслийн засвар үйлчилгээ, тохируулга, програмчлал, баталгаажуулалт хийх
    Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежментийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулах
 
Техник, технологийн шинэчлэлт
 
    Хэрэглэгчид интернет, гар утас, АТМ, биллинг, ТҮЦ машиныг ашиглаж цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн;
    Урьдчилсан төлбөрт тоолуурын шинэ үе болох “keypad” төрлийн тоолуурыг амжилттай туршиж байна;
    Интернетийн сүлжээ ашиглан төв цэгээс удирдах, заалт авах, таслах, залгах боломжтой, 2 ба 3 тарифт смарт тоолуурыг амины болон нийтийн орон сууцны хэрэглэгчдэд нэвтрүүлж байна.
 
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЦДҮС ТӨХК-иас цахилгаан эрчим хүчийг 35 кВ, түүнээс доош хүчдэлд шилжүүлэн авч өөрийн эзэмшлийн шугам, дэд өртөөгөөр дамжуулан хэрэглэгчдэдээ түгээх ажлууд Түгээх үйл ажиллагааны хүрээнд хийгддэг. Шугам тоноглолын ашиглалтын найдвартай байдлыг хангахаар Баруун, Зүүн, Өндөр хүчдэл, Налайх, Зуунмод түгээх төвүүд 24 цагийн туршид тасралтгүй ажиллаж байна.
 
Түгээх сүлжээний ашиглалтад нийт 35 кВ-ын дэд станц 41 иж бүрдэл, агаарын шугам 902.3 км, 6-10 кВ-ын хуваарилах байгууламж 30 иж бүрдэл, 6-10 кВ-ын дэд станц 1522 иж бүрдэл, агаарын шугам 1463 км, 6-10 кВ-ын кабель шугам 495.2 км, 0.4 кВ-ын агаарын шугам 1829.5 км, 0.4 кВ-ын кабель шугам 495.2 км байна. Манай хамгийн алслагдсан хэрэглэгчид Улаанбаатар хотоос баруун урагш 145 километрийн зайд байрлах Төв аймгийн Баян-Өнжүүл сум, өмнө зүгт 180 километрт Төв аймгийн Баянцагаан суманд оршин суудаг.
 
Манай компани түгээх үйл ажиллагаанд техникийн шинэчлэлийг тасралтгүй хийж байгаа ба цахилгаан эрчим хүчний алдагдал ихтэй байсан гэр хорооллын 100 мянга гаруй хэрэглэгчийн нам хүчдэлийн агаарын шугамуудыг бүрээстэй утсаар бүрэн сольж, засварын зардал багатай, төмөр бетон эко тулгуур, дэд станцуудад евростандартын тоноглолыг үе шаттайгаар нэвтрүүлсэн. Түүнчлэн түгээх сүлжээгээ автомат систем буюу ухаалаг сүлжээнд шилжүүлэхээр холбогдох төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Холбогдох ажил үйлчилгээ:
 
    Хэрэглэгчдийн дуудлагыг хүлээн авч шуурхай барагдуулах
    Гэмтэл аваар саатлыг илрүүлэх, сэргээн засварлах
    Засвар үйлчилгээ хийх
    Шугам тоноглолын ашиглалтын түвшинг дээшлүүлэх
    Зураг төсөл боловсруулах
    Техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын өргөтгөл, шинэчлэлт хийх
    Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх
 
Техник, технологийн шинэчлэлт
 
    Евростандартын аюулгүй, найдвартай, засваргүй технологийг түгээх сүлжээнд нэвтрүүлсэн;
    Кабелийн гэмтэл тодорхойлогч, бүрэн автоматчлагдсан явуулын лабораториудыг нэвтрүүлсэн;
    АНУ-ын технологиор үйлдвэрлэгдсэн NV532B маркын газар доогуур сүвлэгч машиныг нэвтрүүлсэн;
    Реле хамгаалалт, хэмжилт туршилтын багаж төхөөрөмжүүд болох:
    Кабель, хатуу, шингэн диэлектрикийг хувьсах ба тогтмол өндөр хүчдэлээр туршигч зөөврийн төхөөрөмж АИД -70М аппарат;
    Анхдагч ба хоёрдогч гүйдэл, тогтмол хувьсах хүчдэлийн үүсгүүр LED-400-RDC төхөөрөмж;
    Гүйдэл хүчдэлийн вектор диаграм авагч, гүйдэл хэмжигч Вольтамперфазометр Парма Ваф-А;
    Реле шалгах төхөөрөмж РТ;
    Газардуулгын хүрээний эсэргүүцэл хэмжигч KEW-4106;
    Трансформаторын тос турших BAUR-DPA аппарат зэргийг нэвтрүүлсэн;
    Түгээх сүлжээний автоматжуулалтад мэдээлэл технологийн хөгжлийг ашиглан бодит үр дүнд хүрсэн ажлуудыг хийж байна.
 
CALL CENTER БУЮУ ДУУДЛАГЫН ТӨВ
УБЦТС ТӨХК нь хэрэглэгчдэдээ тасралт саатал, төлбөрийн мэдээлэл гэх мэт цахилгаан эрчим хүчний үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагааг түргэн шуурхай өгөх, дуудлага хүлээн авах, тэдний санал хүсэлтийг сонсож үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор Дуудлагын төвийг ажиллуулж байна.
 
Дуудлагын төв нь хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хүлээн авах танхим болон түгээх төвүүдийн ээлжийн инженерүүдтэй онлайн орчинд зориулалтын програм ашиглан харилцаж хэрэглэгчийн гомдлыг шуурхай барагдуулахаар ажилладаг ба хэрэглэгчдээс 70047004 дугаарын утас болон цахим мэдээллийн сүлжээ болох callcenter@ubedn.mn, ubedn_sanal@yahoo.com, https://facebook.com/ubedn, https://twitter.com/ubedn1 хаягуудаар дуудлага хүлээн авдаг.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм