• Улаанбаатар дулааны сүлжээ ХК
  • Танилцуулга

БАЙУУЛАГДСАН: 1959 оны 09 дүгээр сарын 09 ний өдөр

Нийт ажиллагсадын тоо: 340

Гүйцэтгэх захирал: Р.Хайдав

Ерөнхий инженер: Т.Алтангэрэл

Дэд захирал: Ц.Доржпалам

Тус компани нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 367 тоот тогтоолоор Улаанбаатар Хотын Дулааны Шугам Сүлжээний Газар нэртэйгээр “УБДШСГ”  анх байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор биеэ даасан “Улаанбаатар Дулааны Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат  Компанийн  / “УБДС” ТӨХК / хэлбэрт шилжин ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

            Нийслэл хотын төвлөрсөн дулаанд холбогдсон хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, түгээх, шугам тоноглолын засвар үйлчилгээг чанартай хийж үйлдвэрлэлийг найдвартай явуулах.

            Дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ өртгийг бүрэн цуглуулах.

            Дулааны эх үүсвэрт боловсруулсан дулааны эрчим хүчний чанарт байнгын хяналт тавьж алдагдалгүй дамжуулах.

            Төвлөрсөн дулаан хангамжинд шинээр холбогдох хэрэглэгчийн захиалгыг судлан барилга, объектын техникийн нөхцлийг зохих журмын дагуу олгож  хэрэгжилтэнд нь хяналт тавих.

            Хэрэглэгчийн дулааны шугам тоноглолын засвар, үйлчилгээг чанартай хийлгэж өвлийн их ачааллыг амжилттай давах, дулааны эрчим хүчний ашиглалтад тогтмол хяналт тавьж зүй бус хэрэглээг бууруулах, хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг эрхэлж байна.

 Дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, дулааны шугам хоолойн угсралт засвар, хийц хэсгүүдийн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч “УБДС” ТӨХКомпани нь   нийт 300 гаруй ажилтан, албан хаагчтайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна..

Одоо тус компани  14 үйлдвэрлэлийн нэгж хэсгийн дотоод удирдлагын бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм