• Дарханы ДЦС ХК
  • Үйл ажиллагааны чиглэл

Тус станц нь Дархан Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг анх бүрдүүлсэн нэг үндсэн эх үүсвэр болдог. 48 мянган квт/ц буюу жилдээ 302 сая квт/ц цахилгаан, 1196 мянган Гкалл дулааны эрчим хүч боловсруулах хүчин чадалтай байгуулагдсан. Жилд дунджаар 340-350 мянган тн нүүрс Шарын голын уурхайгаас авч технологийн хэрэгцээндээ ашигладаг. Сүүлийн жилүүдэд  Шарын гол нүүрсээр бүрэн хангаж чадахгүй болсон тул Багануураас нүүрс авч байгаа Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110 киловольтын өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд 110 кв-ын шугамаар Дарханы 220 кв-ын дэд станц, Сүхбаатар, Дархан, Ерөө, Шарын голын уурхайтай, 35 кв-ын шугамаар Энх тал, Дархан САА-тай, Дарханы үйлдвэр аж ахуйн газруудтай 6 кв-ын шугамаар холбогддог.
    Тус станц нь Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээгээр  үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. Жилд дундажаар 3 сая тн орчим ус боловсруулан  халуун усыг сүлжээнд нээлттэй системээр нийлүүлдэг.

Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм