• Дарханы ДЦС ХК
Танилцуулга
Дарханы Дулааны цахилгаан Станц” төрийн өмчит хувьцаат компани нь Дархан-Уул аймгийн үйлдвэрийн дүүрэгт нийтдээ 47.7 га талбайд оршино. Дархан-уул аймгийн ДЦС-ын суурийг 1963 онд тавьж 1965 оны 10-р сарын 02-нд анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтанд оруулсан түүхтэй. Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг. Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаар тогтоолоор байгуулагдсан.   Тус станц нь Дархан Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг анх бүрдүүлсэн нэг үндсэн эх үүсвэр болдог. 48 мянган квт/ц буюу жилдээ 302 сая квт/ц цахилгаан, 1196 мянган Гкалл дулааны эрчим хүч боловсруулах хүчин чадалтай байгуулагдсан. Жилд дунджаар 340-350 мянган тн нүүрс Шарын голын уу...Дэлгэрэнгүй
рхайгаас авч технологийн хэрэгцээндээ ашигладаг. БКЗ-75-39 БФ маркын 75 т/цаг уур боловсруулах хүчин чадалтай 9 зуух, АПТ-12-35-10 маркийн тус бүр нь 12 Мвт/ц чадалтай 4 турбин генератортай.   Үндсэн ба туслах тоноглолууд нь сүүлийн үеийн хянах хэмжүүр автоматикийн хэрэгслэлээр тоноглогдсон. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110 киловольтын өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд 110 кв-ын шугамаар Дарханы 220 кв-ын дэд станц, Сүхбаатар, Дархан, Ерөө, Шарын голын уурхайтай, 35 кв-ын шугамаар Энх тал, Дархан САА-тай, Дарханы үйлдвэр аж ахуйн газруудтай 6 кв-ын шугамаар холбогддог. Тус станц нь Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээгээр үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. Жилд дундажаар 3 сая тн орчим ус боловсруулан халуун усыг сүлжээнд нээлттэй системээр нийлүүлдэг.   Дархан-Уул аймагт дулааны эрчим хүчний хэрэгцээ өсч байгаатай холбогдуулан 1987 онд БКЗ-75-39 маркийн 3 зуух, дулаанжуулалтын тоноглол, түлш хүлээж авах хүчин чадлаар өргөтгөл хийж 120 м өндөр яндан барьж утаа шүүх байгууламжийг шинэчилж үнсэн санг шинээр байгуулсан. Мөн станцын найдвартай ажиллагааг дээшлүүлэх, ажиллах хугацааг уртасгах зорилгоор 1993-1995 онуудад ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 15,6 сая дойч маркийн хөрөнгө оруулалт хийж 4 зуухны бүрэн хэмжээний их засвар, 1 турбинд горимын өөрчлөлт, дулаанжуулалтын шугамын өргөтгөл, 1 зуухыг компьютерийн хяналтын системд шилжүүлэх болон дулаанжуулалтын тоноглолын хэмжүүр, хэмжих хэрэгслийн шинэчлэлт зэрэг ажлууд хийгдсэн.   ДДЦСтанц нь 2001 оны 7-р сарын 09-ний өдрийн Засгийн Газрын 164-р тогтоолоор “ДДЦС” ТӨХК болон зохион байгуулагдсан. 2012 оноос ХБНГУ-н хөнгөлттэй урт хугацааны зээлийн хөрөнгөөр суурилагдсан хүчин чадлаа 35 мВт-р өргөтгөх шинэ машин туслах тоноглолын хамт суурилуулах шинэчлэлийн ажил хийгдэж эхлээд байна. 2007 оноос зуухны шинэчлэлийн ажлууд хийгдэж өнөөдрийн байдлаар 3 зуухны шаталтын технологийг өөөрчлөөд байна. Мөн ажилтны ажиллах нөхцлийг дээшлүүлэх , зуухнууд хяналтыг сайжруулах зорилгоор 2008 оноос 6 зуухны хяналт удирдлагыг компьютерт шилжүүлээд байна. Ажилтны тоо 460
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм