Хүнсний нэмэлт химийн бодис агуулаагүй эрүүл хүнсийг, эх орондоо бэлтгэсэн чанартай түүхий эд материалаар чин сэтгэлээсээ үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилгынхоо хүрээнд, үдэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор, компанийн Хувьцаа Эзэмшигчдийнхээ тус дэмжлэгээр 2008-2012 онуудад буюу нийт 4 жилийн хугацаанд 650 гаруй сая төгрөгийн техник технологийн шинэчлэлт хийж:
-
Япон болон Хятад улсаас оруулж ирсэн техник тоног төхөөрөмжөөр 6 нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн, ЦАСХАН брэндийн үнээний цэвэр сүүний 7 нэр төрлийн зайрмаг,
-
Франц улсаас оруулж ирсэн тоног төхөөрөмж болон технологиор Шинэ брэнд ФРАНЦ ТАЛХ болон 7 нэр төрлийн талх,
-
Итали улсаас оруулж ирсэн тоног төхөөрөмж болон технологиор тансаг зэрэглэлийн ИТАЛИ брэндийн нарийн боов болон 35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ гар дээр хүргээд байна.