Танилцуулга
“Дархан Хүнс” ХК нь Дархан хотын Хүнсний Комбинатыг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохицуулан ажиллуулах шаардлагыг үндэслэн 1993 онд хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн компани юм.
Дархан хотын Хүнсний комбинатыг хуучнаар ЗХУ-ын техник – эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулан 1971 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ашиглалтанд оруулж хүлээлгэн өгсөнөөс хойш даруй 40 гаруй жил болжээ.
“Дархан Хүнс” ХК нь үйлдвэрлэлийн техник – технологи, материаллаг бааз сайтай, дадлага туршлагатай мэргэжлийн ажилчидтай, нийт ажилчдын 40% нь 20-30 жил ажилласан мэргэшсэн ажилчид бөгөөд бүс нутгийн хэрэглэгчид нь бүтээгдэхүүнийг сайн мэддэг зэрэг даву...
Дэлгэрэнгүйу талтай.
2013 оны байдлаар “Дархан хүнс” ХК-ний үйлдвэрлэлт борлуулалт өмнөх оныхоос даруй нэмэгдэж бүтээгдэхүүний технологи, чанар, үзэмж, сав баглаа боодлыг өөрчлөн сайжруулснаар орон нутгийн нийт зах зээлийн 70 гаруй хувийг дангаараа хангаж байна.
Манай компани нь нийгмийн хариуцлагыг өндөр түвшинд байлгаж, НДШ, татварын хуулиудыг чанд баримтлан ажиллах, ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч тусламж дэмжлэг үзүүлэх, залуу боловсон хүчнийг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах, ажилчдын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, аймаг орон нутгийн ажилгүйдлийг багасгах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн байгаль хамгаалах, мод тарьж зүлэгжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх, тохижуулах ажлуудыг өөрсдийн чадал боломжийн хэрээр хийж гүйцэтгэж, санаачлан ажилладаг.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.