Танилцуулга
“Гермес центр” ХХКомпани нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 2005 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших газарт барилгын материал, гэр ахуйн тавилгын Худалдааны төвийг шинээр барьж ашиглалтанд оруулсан.
“Гермес центр” ХХКомпани нь Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагын зөвшөөрлөөр 2008 оны 5-р сарын 23-ны өдөр нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд санал болгож, Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалснаар нээлттэй “Гермес центр” Хувьцаат Компани болсон билээ.
Тус компани нь олон нийтэд хувьцаагаа арилжаалан, нээлттэй хувьцаат компани болж, 2009 онд компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад бүтцийн өөрчлөлтийг хийж, компанийн эрхэм зорилго, зорилтоо шинэ...
Дэлгэрэнгүйчлэн тодорхойлсон юм. Компани нь удирдлага, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын Худалдааны төвд 16 ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна .
2015 оны 12-р сарын 31-ний байдлаар “Гермес центр” ХК-ийн Улаанбаатар хот дахь Худалдааны төвд 20 ажилтантай, давхардсан тоогоор нийт 300 гаруй түрээслэгчид болох харилцагч АА-н нэгж, хувь хүмүүстэй түрээсийн гэрээ байгуулан, хамтран ажиллаж байна.
Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны үнийн дүн болон тоо ширхэг энэ долоо хоног эхэлсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлтийг
Бусад үйл явдлын мэдээ