Монголын Эзэнт гүрэн, эх хаадын эртний нийслэл, буддын шашны түүхэн газар болох одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1956 онд Засгийн газрын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар “ Хархорин сум сангийн аж ахуй” нэртэйгээр газар тариалан болон мал аж ахуйн салбараар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. төрийн өмчөөс хувийн өмчид шилжихэд 1992 онд төрийн өмчийн 70%, хувийн өмчид 30%-ийн холимог системээр ажиллаж байгаад 2007 онд 100% хувийн өмчид шилжин үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн ганц дан газар тариалан биш, аялал жуулчлал, чацарганы мод үржүүлэх, тарих зэргээр үйл ажиллагаагаа өргөтгөсөн явдал байлаа. Тус компани нь 4000 гаруй га талбайтай бөгөөд үүнээс 3000 гаруй га талбай нь услалтын газар доорхи байгууламжаар тоноглогдсон. Мөн Орхон голоос 6.5 км-ийн урттай усалгааны зориулалттай бетонон сувагаар ус татан авч Хүлэмжний аж ахуйн 1200 тн багтаамжтай нууранд ус хуримтлуулан шинээр үржүүлж буй чацарганы мөчирийг мананжуулан усалж байна. Мөн шинээр 100 гаруй ажлын байр бий болгож сумынхаа ажилгүйдлийн тоог багасгаж ажилсан нь төр засаг орон нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулж чадсан компанийн нэг юм. Бид өөрийн жимс цэцэрлэг болон бусад таримал ургамлыг химийн ямар нэг бордоо хэрэглэдэггүйн дээр олон улсын хүнсний хууль, стандарт нэвтрүүлэхийг зорьж, ХАА-н GAP, үйлдвэрлэлийн НАССР горимуудыг Япон улсын зөвлөхийн удирдлаган дор хэрэгжүүлж байна Хархорин ХК нь Засгийн газраас баталсан Чацаргана мөрийн хөтөлбөрийн доор нийт 500 га усалгаатай талбайд чацарганы мод суулгаж чадсан хамгийн анхны компани юм. Одоогийн байдлаар 250 гаруй ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.