• Э-Транс ложистикс ХК
Танилцуулга
Э-Транс ложистикс Хувьцаат компанийн толгой компани болох Э-Транс Хязгаарлагдал хариуцлагтай компани нь  2007 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутагт төмөр зам дагасан байрлалд салбар зам барин ачаа шилжүүлэн ачих терминал байгуулах төсөл хэрэгжүүлснээр манай компанийн үйл ажиллагааны эхлэл тавигдсан гэж үздэг.   2007-2008 онд шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтыг хийж ашиглалтанд оруулсан бөгөөд 2009 оны 4 дүгээр сард анхны тээврийн хэрэгслээс вагонд шилжүүлэн ачих ажлыг хийж гүйцэтгэсэн.   2010 онд шилжүүлэн ачих терминалынхаа үйл ажиллагааг тусгаарлан Э-Транс ложистикс хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлсэн.   2012 оны 04 сард Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгүүлэн хувьцаат компани болсон ба нийт хувьцааныхаа 16,7 ху...Дэлгэрэнгүй
вийг олон нийтэд санал болгон, 924 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татан техник тоног төхөөрөмж, барилга байгууламж, дэд бүтцээ сайжруулах, бүтээн босох ажлыг зохион байгуулсан.   2011-2015 оны хооронд тус компани нь ZOOMLION маркийн автокран, 5 тонны даацтай бага оврийн ус зөөвөрлөх машин, ачааг өргөж буулгаж зөөвөрлөх зориулалттай 2 ш погрузчик, боодлын ачааг шилжүүлэн ачих туузан дамжуурга бүхий төхөөрөмж, ажлын хэрэгцээнд Пулсар, Прусс, Старекс маркийн автомашинууд зэрэг техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт, гаалийн нэг цэгийн үйлчилгээ бүхий өөрийн оффисийн байр, 1500 м2 агуулах, уурын зуух барьж ашиглалтанд оруулсан зэрэг бүтээн байгуулалт хийсэн байна.   2011 онд Э-Транс ложистикс ХХК-нд үйл ажиллагаа нь шилжин ирсэнээс хойш нийт 21,523 вагон буюу 1,377,472 тонн ачааг шилжүүлэн ачиж харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн захиалгын дагуу түргэн шуурхай, найдвартай хүргүүлж ажилласан байна.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Ч. Энхболд Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн дарга

Б. Пүрэвбаатар Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

А. Цэнгэл Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ч. Оргил Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ж. Энхтулга Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Мянганбаяр Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

А. Батболд Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Х. Болд Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Даянбилгүүн Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ч. Амарсанаа Э-Транс ложистикс ХК-ийн ТУЗ -ийн гишүүн