• Миг Даатгал ХХК
Танилцуулга
МИГ Даатгал компани нь 1997 онд байгуулагдаж, Монгол Улсын Даатгалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авснаас хойш Монголын даатгалын зах зээл дээр 15 дэх жилдээ үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.         Манай компани нь аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийн хөрөнгө, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлага, гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар түр алдалт, агаарын хөлгийн их бие, барилга угсралт, ачаа тээвэр, зорчин явагч, гадаадад зорчигчдын эрүүл мэнд гэнэтийн осол болон бүх төрлийн хариуцлага зэрэг төрлүүдээр даатгалын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад өргөн хүрээтэйгээр үзүүлэн богино хугацааны дотор Монголын даатгалын зах зээл дээр баттай байр суурь эзэлсэн даатгалын тэргүүлэгч зэргийн компани болж чадлаа...Дэлгэрэнгүй
.   Даатгалын чиглэлээр гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, ажлын олон жилийн туршлагатай, санаа нийлсэн мэргэжлийн баг МИГ Даатгалд ажиллаж байгаа нь тус компанийн ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад компаниудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол нөхцлийг бүрдүүлж байна.   Манай компани даатгалын үйл ажиллагаа эрхлэн ажилласан бүхий л хугацаандаа даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, даатгуулагчдад учирсан хохирлыг цаг тухайд нь шуурхай нөхөн олгож, тэдний сэтгэл ханамжийг өндөр байлгаж ирсэн билээ.   Даатгуулагчдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, учирсан хохирлыг найдвартай, шуурхай нөхөн төлөхийн тулд бид дэлхийн томоохон компаниуд болох Германы Munich Re, Японы Mitsui Sumitomo Insurance, Tokyo Marine and Nichido Fire, Солонгосын Korean Re, АНУ-ын AIG, Aon, Arthur J.Gallaher, Английн Willis, Канадын Jarden Lloyd Thompson, Chubb Group, Италийн Global Re, Оросын Авикос, Хонг Конгийн Jerneh Insurance, Taishan Insurance Brokers зэрэг давхар даатгагч, зуучлагч компаниудтай давхар даатгалаар хамтран ажилладаг.   Манай компани уул уурхай, иргэний агаарын тээвэр, харилцаа холбоо, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хүрээнд өөрийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож хамтран ажилладаг.         МИГ Даатгал ХХК нь өөр өөр даатгалын болон эрсдэлийн удирдлагын хэрэгцээтэй, өөрийн үйл ажиллагаандаа онцгой сайн үйлчилгээ, дэлгэрэнгүй зөвлөгөөг чухалчилдаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын даатгагч байхыг ямагт зорьж ирсэн билээ.   Тодорхой бус нөхцөл байдал нь бизнест байнга оршин байдаг боловч эрсдэлийг удирдах боломжтой гэдгийг бид мэддэг.   Манай компани нь Монгол Шуудан Банктай хамтран ажиллах Стратеги түншлэлийн гэрээг 2007 оны 10-р сард байгуулсан билээ. Уг гэрээний дагуу Монгол орны 21 аймагт салбар, 240 гаруй суманд өөрийн төлөөлөгчийн газрыг нээн үйл ажиллагаа явуулж байна.   Стратеги түншлэлийн гэрээ байгуулан ажилласнаар хэрэглэгчиддээ санхүүгийн бүтээгдэхүүний нэг цэгийн үйлчилгээг үзүүлж буй дэлхий нийтийн чиг хандлагыг Монголд анх удаа нэвтрүүлэх боломжийг нээж өгсөн онцлог үйл явдал болсон юм.   МИГ Даатгал компани нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг ТОП-100-д өрсөлдөгч 50 аж ахуйн нэгжээр 2005, 2006, 2007 онуудад дараалан шалгарсан.         Түүнчлэн Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан GRAND EXPO-2008 арга хэмжээний банк, санхүү, даатгалын ТОП-5 даатгалын номинацийн 2-р байрт шалгарсан, тэргүүний татвар төлөгч байгууллага юм.   Бид харилцагчийн ажлын байран дээр нь очиж эрсдэлийн менежментийн зөвлөгөө өгөх, хураамжийн болон нөхөн төлбөрийн уян хатан нөхцөлийг мөрдөхийн зэрэгцээ дотоод болон гадаадад даатгалын сургалтанд хамруулах зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлдэг.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

У. Бямбасүрэн Миг Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн дарга

З. Гантболор Миг Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ш. Энхтөр Миг Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

С. Чанцалмаа Миг Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Ж. Бат-Орших Миг Даатгал ХХК-ийн ТУЗ -ийн гишүүн