• Улсын Их Дэлгүүр ХК
  • Танилцуулга

           Улсын их дэлгүүр 1924 онд анх Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан “Төв дэлгүүр” нэртэйгээр ашиглалтанд орсноор үүсэн байгуулагджээ.”Төв дэлгүүр” нь дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 10-аад ажилтантай байсан бол өдгөө 600 гаруй ажилтан, албан хаагчтай хүний хэрэгцээ цөмийг багтаасан Их дэлгүүр болсон байна.

         1933 онд ”Төв дэлгүүр” нь шинэ байранд орсноор одоогийн уран зургийн галлерей нь Их дэлгүүр гэж нэрлэгдэх болсон байна.Улмаар 1961 онд одоогийн барилга ашиглалтанд орсноор Улсын Их Дэлгүүр гэж нэрлэгдэх болжээ.
1999 онд Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр “Улсын Их Дэлгүүр“-ийг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд нийт хувьцааны дийлэнхи хувийг Номин Холдинг ХХК эзэмшсэн юм.
Номин Холдинг ХХК нь УИД-ийн нийт хувьцааг эзэмших болсоноор хөрөнгө оруулалт болон менежментийг өөрчлөлтийг үе шаттайгаар хийн дэлхийн жишигт хүрч чадсан худалдаа үйлчилгээний томоохон төв болгож чадсан.
Бид үйлчлүүлэгчдээ сэтгэлд нь нийцсэн, онцсайн үйлчилгээгээр хангах зорилгоор техник технологио сайжруулахад болон боловсон хүчнээ мэргэшүүлэхэд хөрөнгө оруулалт хийсээр байна. Үүний нэг жишээ нь 2009 онд хийсэн Улсын Их Дэлгүүрийн засвар шинэчлэл нь бидний үйлчлүүлэгчдээ хэрхэн үнэлж, дээдэлж явдгийн тод илрэл бөгөөд Монголын худалдааны үйлчилгээг цоо шинэ шатанд гаргаж чадсан явдал юм.
 
        Номин Холдинг Компани УИД-ийнхээ үйлчилгээний тав тухтай нөхцөл, өргөн сонголтыг бүрдүүлж чадахуйц шинэчлэлийг хийж, дэлгүүрийн үйлчилгээний талбайг 2 дахин нэмэгдүүлж нийтдээ 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа нь нийслэлчүүд төдийгүй улсынхаа нийт иргэдийн ахуйн болон соёлын хэрэгцээг хангахад оруулж буй Номинчуудын асар том хөрөнгө оруулалтыг хэрэглэгчид үйлчлүүлэгчиддээ зориулан хийсэн билээ.
Бид жилээс жилд ажлын байрны тоог нэмэгдүүлж, одоогийн байдлаар 600-аад үндсэн ажилтантай, худалдааны 6 давхартайгаар үйл ажиллаагаа явуулж байна.
Эрхэм хүндэт харилцагч, үйлчлүүлэгч та бүхэн минь дэлхийн хөгжилтөй хөл нийлүүлэхийн тулд заавал гадны улсыг зорих шаардлаггүйгээр бас олон дэлгүүрийн хаалга татаж цаг заваа үрдэг байсан бухимдлаа мартаж Улсын Их дэлгүүрээр тухтай үйлчлүүлээрэй.
Дэлхийн алдарт брэндүүдийн нэг дороос авах боломжтой “Хүний хэрэгцээ цөм багтсан” бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дээвэр дороос төвөггүй авах боломжийг, 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаатайгаар таньд хүргэж байна.
ОУ-ын жишигт бүх талаараа нийцсэн, томоохон худалдааны төв болсон УИД үйлчлүүлэгчиддээ тав тухтай нөхцөл, өргөн сонголт бүрдүүлэхийг чухалчил байдаг билээ.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Ш. Энхбаяр Улсын Их Дэлгүүр ХК-ийн ТУЗ -ийн дарга

Ш. Уламбаяр Улсын Их Дэлгүүр ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

А. Шагдарсүрэн Улсын Их Дэлгүүр ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Р. Содном Улсын Их Дэлгүүр ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Б. Хүрэлхүү Улсын Их Дэлгүүр ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Л. Чулуунбаатар Улсын Их Дэлгүүр ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Д. Дашцэрэн Улсын Их Дэлгүүр ХК-ийн ТУЗ -ийн гишүүн

Н. Батцацрал Улсын Их Дэлгүүр ХК-ийн ТУЗ -ийн гишүүн