|
СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП ХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Cтандарт проперти групп ХХК /РД: 5757746/ нь 2013 оны 10-р сард Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компани нь 2013 оноос группын бүтэц зохион байгуулалтад шилжсэн ба анх 2011 онд Стандарт проперти ХХК нэртэйгээр байгуулагдан, 2013 онд барилга угсралтын тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас авсан.
Cтандарт проперти групп ХХК нь 2016 оны 1-р сарын байдлаар Стандарт проперти ХХК, Нобел рийл эстэйт ХХК, Нобел Констракшн ХХК гэсэн гурван компанийн хувьцааг 100 хувь эзэмшиж, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө зуучлалын цогц үйл ажиллагаа эрхэлж байна. Тус компани нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 162 тоот тогтоолыг үндэслэн Баянбогд ХК-тай нэгдэх замаар хариуцлагын хэлбэрээ өөрчлөн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Стандарт Проперти Групп ХК /РД: 2010054/ болсон. Нэгдэн нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж, улсын бүртгэлийн дугаар болон регистрийн дугаар нь өөрчлөгдсөн ч тус компани нь хувь эзэмшлийн хувьд Стандарт Капитал ХХК-ийн 100% эзэмшлийн охин компани хэвээрээ юм.
Охин компаниуд:
Стандарт Проперти ХХК
Стандарт проперти ХХК /РД:5446279/ нь 2011 оны 2-р сард байгуулагдсан ба барилгын менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Компани нь 2013 оны 5-р сарын 23-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас Барилга угсралт 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2.1, 2.2.2 заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн БУ12-614/13 дугаар бүхий гэрчилгээг гурван жилийн хугацаатайгаар авсан байна. Ийнхүү Стандарт проперти ХХК нь барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, цутгамал болон угсамал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил /1-9 давхар/, барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байна. Энэхүү тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба нийслэлийн Баянзүрх дүүргийн 25-р хороонд 9 давхар 32 айлын орон сууцыг 2014 онд барьж эхэлсэн нь 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Түүнээс гадна, Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороонд хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Шинэ толгойт” төслийн хэрэгжүүлэгчээр шалгарч, 2014 онд тухайн орон нутгийн оршин суугчидтай тохиролцох, гурван талт гэрээ байгуулах, нүүлгэх, эхний хэсгийн газрыг чөлөөлөх зэрэг бэлтгэл ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэж, барилгын ажлаа эхлүүлээд байна. Уг төслийн хүрээнд нийт 2,700 айлын орон сууц, 960 хүүхдийн хүчин чадалтай хоёр сургууль, 250 хүүхдийн болон 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг тус тус нэг, 30,000 м2 талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний төвийн барилгуудыг 2015-2018 онд барихаар төлөвлөж байгаа болно.
Нобел рийл эстэйт ХХК
Нобел рийл эстэйт ХХК /РД:5706408/ нь 2013 оны 5-р сард үүсгэн байгуулагдсан. Нобел рийл эстэйт ХХК нь иргэд, барилгын компаниудад зориулан үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх, борлуулах, санхүүжүүлэх зэрэгт зуучилж, мэдээлэл зөвлөгөө өгөхөөс гадна тогтмол болон захиалгат судалгаа хийх үйлчилгээг хүргэж эхэлсэн. Одоогийн байдлаар зэргэлдээ компани болох Стандарт проперти ХХК-ийн төлөвлөгөөт ажлуудын, ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд борлуулалт, маркетинг болон үл хөдлөх хөрөнгийн зуучлалын нэг цэгийн цогц үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Нобел констракшн ХХК
Нобел констракшн ХХК /РД:5706009/ нь 2013 оны 5-р сард гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |