|
“Материалимпэкс” ХК-ны Олон Улсын Тээвэр Зуучлалын Алба нь 2001 онд байгуулагдсан бөгөөд импортын тээвэр, экспорт, транзит, агаар, дотоодын тээвэрлэлт, холимог тээвэр, төслийн ачаа болон гаалийн зуучлал зэрэг үйл ажиллагааг түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна. Үүнд:
Тус алба нь 4 салаа төмөр замаар өдөртөө 40-50 вагоныг нэгэн зэрэг хүлээн авч, гадаадын олон агентуудтай түншийн харилцаатайгаар чингэлэг болон вагоны тээвэрлэлтийг богино хугацаанд хамгийн хямд үнээр, дэлхийн аль ч улс орноос тээвэрлэлт зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд одоогоор тээвэр зуучлалын үйл ажиллагаа БНСУ, Япон, БНХАУ, Арабын Эмират, ОХУ, АНУ, Сингапур, Малайз, Вьетнам, Европын бүх орнууд, Бразиль Турк, Итали, Испани, зэрэг улсад голлон төвлөрөн явагдаж байна. Мөн хэрэглэгчдэд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх үүднээс хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ буюу үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэрлэсэн газарт нь ачааг өөрийн машинаар хүргэж өгөх үйлчилгээ үзүүлж байна.
Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг явуулахдаа үйлчилгээний хөнгөн шуурхай байдлыг хангахын тулд өөрийн байранд нэг цэгийн үйлчилгээг явуулж, гаалийн хяналтын болон бичиг баримт бүрдүүлэлтийн, мэргэжлийн хяналтын, банк санхүүгийн, стандарт хэмжил зүйн албадын анхан шатны нэгжүүдийг тогтмол ажиллуулж байна.
2004 оноос Гаалийн зуучлалын эрхийг МУГЕГ-аас авснаар Замын Үүдийн Гаалийн байр, Улаанбаатар Хотын Гаалийн Газар болон өөрийн байран дээр манай компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд тогтмол сууж, гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг.
Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 4 компани манай Гаалийн Хяналтын Талбайг түрээслэх журмаар ачаа бараагаа хүлээн авч, хамтран ажиллаж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |