Танилцуулга
Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр барилгын байгууллагуудын материалын хангалтыг нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлж байх үүрэг бүхий байгууллагыг анх 1957 онд байгуулсан нь одоогийн Материалимпэкс Хувьцаат Компани юм.Одоо тус компани нь 80 шахам ажиллагсадтай, 5 хэлтэстэй, 2 охин компани, 1 төлөөлөгчийн газартай үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагааны үндсэн чиглэлээхадгалсаар ирсэнээс гадна 55 жил ажиллаж байгаагийн хувьд мэргэжлийн боловсон хүчин, материаллаг баазаар бүрэн бэхэжсэн.
Материалимпэкс ХК нь 1957 онд үүсгэн байгуулагдахдаа зөвхөн барилгын материалыг хүлээн авч, төвлөрүүлэн түгээх үүрэгтэй байсан бол өдгөө гадаад дотоод худалдаа, барилга, улс хоорондын тээвэр...
Дэлгэрэнгүй зуучлал, аялал жуулчлал, ажлын байрны түрээс, агуулахын аж ахуй гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болтлоо өргөжин хөгжжээ.
Манай компанийн эрхэм зорилго нь үйлчлүүлэгдийн найдвартай түнш байж, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх замаар улс эх орон, нийслэл хотын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, улмаар ажиллагсдынхаа бодит орлогыг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох, компанийн хөрөнгө сөнхүүгийн тогтвортой байдлыг бий болгоход оршино.
Өөрийн эзэмшил талбай, агуулах, саравчны хурэлцээтэй байдал, ямар ч ачааг ачих буулгах, зөөвөрлөн тээвэрлэх хүнд хөнгөн машин механизмаар хангагдсан, түүнчлэн төмөр зам болон авто машины тээврээр бараа материалыг өөрийн агуулах, талбайдаа татан авах, гаргах, хаалганаас хаалганд хүргэх боломжтой байдлууддаа түшиглэн Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Гадаад худалдааны хувьд тус компани нь хүнсний зарим бүтээгдэхүүний импортын үйлчилгээг сүүлийн 10 гаруй жил эрхлэн явуулж байна. Хятад, Солонгос, Тайланд, Бразил, Австрали болон Европын холбооны улсуудаас олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаатай элсэн чихэр оруулан ирж байгууллага аж ахуйн нэгж, хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.
Мөн тус компани нь барилгын үйлдвэрлэл эрхлэн явуулдаг байгууллага аж ахуйн нэгж хувь хүмүүст чанарын баталгаатай, харьцангуй хямд үнээр барилгын бүх төрлийн материалыг захиалга, гэрээгээр нийлүүлэх, барилга угсралт, бүх төрлийн засварын ажлыг зураг, төсөв, гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийн зэрэгцээ барилгын цонх, хаалга, гэр ахуйн тавилга, бетон, төмөр бетон хийц, товарын зуурмаг зэрэг барилгын материалын үйлдвэрлэлийг явуулж байна.
“Монголимперитурс” ХХК охин компани нь гадаад дотоодын аялагчдыг эх орны үзэмжит байгаль, түүх соёлын дурсгалт газруудаар хүссэн маршрутын дагуу аялуулахаас гадна Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэл нуурын эрэг дэх өөрийн жуулчны баазаараа үйлчлэх боломжтой.
Агуулахын аж ахуй ньманай компанийн бас нэгэн тусдаа бие даасан салбар болон хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт 15210 м2 бүхий талбайтай төмөр зам дагуу байрлалтай, байнгын харуул хамгаалалттай 21 агуулахад бүх төрлийн ачааг хадгалах үйлчилгээг үзүүлж байна.
Монгол Улсын Засгийн Газар болон Монголын Үндэснйи Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж тодруулах шалгаруулалтанд жил бүр амжилт үзүүлж ирсэн бөгөөд 2001, 2002, 2003, 2006, 2007, 2008, 2009, 2010 онуудад шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр тус тус шалгарч байсан.
Монголын нийт бизнес эрхлэгчдийн дагаж мөрдөх, бизнесийн ёс зүйн кодыг хэрэгжүүлж, хамт олон ажилчдын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангасан эрүүл ажлын байр бий болгоход анхаарч байна. Сайн удирдлага, сайн зохион байгуулалтыг хэрэгжүүлсэнээр шилжилт хөдөлгөөн багасаж, хөдөлмөрийн бүтээмж дээшилж байна. Цаашид компаний үйл ажиллагаагаа хүрээлэн буй байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэмд хор нөлөөгүйгээр эрхлэн явуулахыг эрхэм зорилгоо болгож байна.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.