Жуулчин говь компани нь 1963 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт байгуулагдсан Монгол улсын хамгийн анхны хөдөөгийн жуулчны бааз билээ.
Эртнээс нааш гадаад дотоодын аялал жуулчлалын салбарт өөрийн нэр хүндийг олж авсан манай бааз нь говийн аялал жуулчлалын хамгийн гол цэгт байрладаг, монгол орны хамгийн их таримал мод бүхий жуулчны бааз юм.
Манайх монголд шинээр эрчимтэй хөгжиж байгаа эко аялалын шинэ төрөл шувуу харах аялалыг хөгжүүлэх, эх орныхоо шувуу судлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 2009 оноос хойш Монголын говийн шувуу ажиглах төв болон ажиллаж байна.
Манай баазын орчинд жил бүрийн хавар 5 сарын 10 – наас 6 сарын 10, намар 9 сарын 10- наас 10 сарын 10 – ны хооронд Монгол орноор дайран өнгөрдөг нүүдлийн шувуудын гол зам таардаг учраас Монгол орны нийт 486 зүйл шувуудын олон зүйлийг нь эндээс бүртгэсэн билээ.
Жуулчин говь ХКомпани нь монголын говийн бүх бүс нутгуудад эко аялалын бүхий л хэлбэрүүдийг зохион байгуулан ажиллаж байна.
Манайх Улаанбаатар хотоос урагшаа 580 км, аймгийн төв Даланзадгад хотоос хойшоо 35 км, Олон улсын Говь гурван сайхан нисэх буудлаас хойшоо 29 км- т оршдог.
Бид ээлжиндээ 150 зочин хүлээн авах хүчин чадалтай зочны гэрүүд, тохилог ресторан, зочид буудлаар танд үйлчилнэ.
Бид монголын говь хангайг хамарсан өөрийн сүлжээ компаниудаар дамжуулан монгол орны үзэсгэлэнт байгаль, дэлхийд цорын ганцаараа унаган төрхөө хадгалан үлдсэн нүүдэлчин малчин соёл, дэлхий дээрхи хамгийн том, хамгийн сүүлчийн, зэрлэг туруутан амьтад амьдардаг, зэрлэг уудам газар оронд таныг аялуулах болно.