1.1. Байгууллагын нэр
“Дулааны Цахилгаан Станц - 2” Төрийн өмчит хувьцаат компани
1.2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
Тус станц нь цагт 21,5 Мвт цахилгаан эрчим хүч, 67 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, жилд 100 сая квт ЦЭХ, 147 мянган Гкал дулааны эрчим хүч түгээх хүчин чадалтай.
1.3. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
Цахилгааны эрчим хүч, Дулааны эрчим хүч, Үйлдвэрийн технологийн хэрэгцээний уур үйлдвэрлэдэг.
1.4. Эрчим хүчний үйлдвэр
“Дулааны Цахилгаан Станц - 2” ТӨХК
Улсын бүртгэлийн дугаар УБ:9012001006, Регистрийн дугаар ¹ 2664623
Зураг 1. “ДЦС-2” ТӨХК-ний ерөнхий байдал
1.5. Үйлдвэрийн хаяг
Улаанбаатар Баянгол дүүрэг 20-р хороо Утас: 632177 Факс: 976-1-632177
1.6 . Байршил
“ДЦС-2” ХК нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20-р хорооны нутаг дэвсгэрт 134730 м² / төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 0178582 тоот гэрчилгээ/ газар эзэмшин оршино.
1.7. Үйлдвэрлэлийн хүчин чадал
“Дулааны Цахилгаан Станц –2” ХК-ний суурилагдсан хүчин чадал:
• Цахилгаанаар 142,46*10 кВт/цаг
• Халуун усаар өгөх дулаан – 158,83 Гкал/жил
• Уураар өгөх дулаан (технологийн уур) – 278,17 Гкал/жил
1.8. Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж
ДЦС-2 ТӨХК нь 1961 онд ТС-35-39 маркийн ул ширэмтэй 3 зуух, АК-6 маркийн 2 турбингенератортай 12 мВт –ын суурилагдсан хүчин чадалтайгаар баригдаж, Толгойтын цахилгаан станц нэртэйгээр ашиглалтанд орсон ба 1969 онд өргөтгөл хийж өнөөдрийн байдлаар тус станц нь БКЗ-75-39фб маркийн 2 зуух, ТС-35-39 маркийн 2 зуух, АК-6, Р-4, ПТ-12-35/10 маркийн 3 турбингенератортай 21.5 мВт –ын суурилагдсан хүчин чадалтайгаар ажиллаж байна. Цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ашиглалт 60.0 гаруй хувьтай, усаар түгээх дулааны хүчин чадал ашиглалт 70.0 гаруй хувьтай байна.
1.9.Техник технологийн өөрчлөлт хийсэн он
- 1969 онд 2 ш БКЗ-75-39-ФБ зуух болон ПТ-12-35/10 турбиныг ашиглалтад оруулж өргөтгөл хийсэн.
- 1970 онд ф400 шугамаар уурын хэрэглэгчдийг хангаж эхэлсэн.
- 1980 оны 12 сард АК-6 маркын турбиныг эсрэг даралтын турбин болгон өөрчилсөн.
- 1985 онд ТС-35 маркын Зуух №2 ашиглалтаас хасагдсан.
- 1995 онд Зуух № 4,5 БКЗ-75-39ФБ-г Багануурын нүүрсэнд шилжүүлсэн.
- 2001 онд Зуух № 1-г ул ширэмт зуухнаас өндөр температурын сулавтар буцламтгай үет шаталтын технологит зуух болгон өөрчилсөн.
- 2002 онд Зуух № 3-г ул ширэмт зуухнаас өндөр температурын сулавтар буцламтгай үет шаталтын технологит зуух болгон өөрчилсөн.
- 2002 онд Дулааны үр ашгийн төслийн хүрээнд, станцын дулааны дотоод хэрэгцээг тусад нь гаргасан.
- 2003 онд Нүүрс тээвэрлэх грейферт гүүрэн краныг ашиглалтад оруулсан.
- 2007 онд Монгол Улсын Их Хурлын 46 дугаар тогтоолоор “ ДЦС-2” ТӨХК-г түшиглэн экологийн цэвэр түлшний үйлдвэр байгуулах шийдвэр гарсан
Монгол Улсын засгийн газрын 2001 оны 9 сарын 7-ний өдрийн 164 тоот тогтоолоор 100 хувийн төрийн өмчит хувьцаат компани болгон зохион байгуулагдсан байна. Монгол Улсын “Эрчим хүчний тухай” хуулийн дагуу 3 төрлийн тусгай зөвшөөрөл аван ажиллаж байна.
Үндсэн тоног төхөөрөмжөөс гадна дараах туслах тоног төхөөрөмж, байгууламжтай.
• Мазутын агуулах – 600м³
• Үйлдвэрийн ус хангамжийн худаг, насосны станцын хамт – 6 гүний худаг /Үүнээс 2 худгийг ашиглалтаас хассан /
• Ус хөргөх бассейн (брызгаль) – 3
• Утааны яндан – 100м
• ШТМ-ын агуулах – 1
• Ус цэвэрлэгээний байгууламж – 1
• Нүүрсний агуулах ил талбай – 10.0 мян.тонн
• Нүүрс, бусад ачаа дөхүүлэх төмөр зам – 2.0 км
• Нүүрсний эстакад – 130 м
• Бүх төрлийн инженерийн шугам сүлжээ
1.10 Дэд бүтэц
• Цахилгаан, Дулаан - өөрөөсөө
• Ахуйн ус хангамж – нийслэлийн төвлөрсөн системээс
• Үйлдвэрийн ус хангамж - өөрөөсөө
• Холбоо – МЦХ ХК, болон үүрэн телефоны операторууд
• Зам – нийслэлийн төв зам, өөрийн дотоод замыг ашиглана.
• Тээвэр – “Улаанбаатар” төмөр замын толгойт өртөөнөөс, болон өөрийн авто аж ахуйг ашиглана.
• Бохир ус – ахуйн бохир усыг нийслэлийн ариутгах татуургын системд, үйлдвэрлэлийн хаягдал усыг үнсэн санд нийлүүлнэ.
1.11 Боловсон хүчин:
Тус компани нь 2014 оны байдлаар нийт 281 ажиллагсадтай
Үүнээс:
|
Магистр |
9 |
|
Зөвлөх инженер |
2 |
|
Мэргэшсэн инженер |
8 |
|
Мэргэшсэн ня-бо |
1 |
|
Мэргэшсэн эдийн засагч |
1 |
|
Инженер техникийн ажилчид |
55 |
|
Албан хаагч |
16 |
|
Ажилчид |
210 |