|
Дархан хотын 1121 гаруй үйлдвэр аж ахуйн газрууд, 10790 гаруй айл өрхтэй цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан, гэр хорооллын 28 мянга гаруй хүн амд зөөврөөр 17 цэгт, сүлжээгээр 23 цэгт нийт 40 ус түгээх цэгүүдээр дамжуулан түрээсийн хэлбэрээр үйлчилж байна.
Усан хангамжийн эх булгийн гүний 18 худаг, дамжуулан шахах 1 ба 2-р өргөгч станц, 16ОООмЗ багтаамж бүхий 4 усан сан, төслийн хүчин чадал 70,0 мян.мЗ/ хоног, цэвэр усны төв болон салбар шугам сүлжээний нийт урт 215,3км. Төв цэвэрлэх байгууламжийн төслийн хүчин чадал 50.0 мян.мЗ/ хоног. Бүрэн биологи цэвэрлэгээний байгууламжтай, бохир усыг 92-оос дээш хувиар цэвэрлэн байгальд нийлүүлж байна. Бохир ус хүлээн авах дамжуулан шахах 3 станцтай. Төв болон салбар сүлжээний нийт урт 223,5км. 2011 онд Япон улсын буцалтгүй тусламжаар 14,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Дархан хотын усан хангамжийн шинэчлэлт” төслийг амжилттай хэрэгжүүлж хүлээж авсан.
2011-2012 онд ХБНГУлсын “Төв Азийн усны нөөцийн менежмент” төслийн хүрээнд Дархан хотод бага оврын цэвэрлэх байгууламж барьж туршилтын ажлыг амжилттай явуулсан.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |