• Дархан Ус суваг ХК
Танилцуулга
“Дархан Ус суваг” хувьцаат компани нь Дархан хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудыг стандартын нөхцөлд тохирсон цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх зорилгоор 1965 онд Ус сувгийн товчоо нэртэйгээр анх байгуулагдсан. Дархан Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2003.01.15-ны өдрийн 09 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтад орсон. 100% орон нутгийн өмчит байгууллага юм. Компанийн эрхэм зорилго: нь Хэрэглэгчдийг унд ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хангаж, экологийн тэнцвэрт нийцсэн бохир усыг байгальд нийлүүлэх явдал юм.   Компанийн зорилт нь Дархан хотын хэрэглэгчдийг унд ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй найдвартай хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, зохих түвшинд цэвэрлэ...Дэлгэрэнгүй
х харьцааг зохицуулахад оршино. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 9 гишүүн, нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй ажилладаг.   Тус компани нь Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйлдвэрлэлийн ба үйлчилгээний Усан Хангамжийн алба, Ариутгах татуургын алба, Орон сууцны алба, Маркетингийн алба, Техник шуурхай үйлчилгээний алба, Лаборатори, Захиргаа аж ахуйн гэсэн үндсэн 7 нэгж, Захиргаа удирдлагын хэлтэс, Үйлдвэр технологийн хэлтэс, Санхүү эдийн засгийн хэлтэс гэсэн 3 хэлтэс, хөдөлмөрийн гэрээгээр 200-аад, түрээсийн гэрээгээр 40, дотоодын цэргийн тусгай салааны хамгаалагчид 20 харуулчид, нийт 260-аад ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.   Тус компани нь “Шилдэг байгууллага", "Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, "Шилдэг менежменттэй байгууллага", Дархан-Уул аймгийн "ТОП-20” аж ахуй нэгж зэрэг олон олон шагналуудаар шагнагдсан.   Гэвч хүндрэлтэй нөхцөл байдал багагүй байна. Тухайлбал, өнгөрсөн 2013 онд нийт гэмтлийн тоо 2012 оноос 17%-р өссөн буюу нийт 73,61 м/м3 ус алдагдсан байна. Энэ нь өртөгөөр нь тухайн алдагдалыг тооцоолбол нилээдгүй олон сая төгрөгийн хохирол бий болж өртөг өндөр өнөөгийн нөхцөлд байгууллага хүнд байдалд орох нөхцөл болж байна.   2013 онд 3.522,27 м/м3 ус олзворлож 1.719,7 м/м3 ус борлуулсан. 2.578,24 м\м3 бохир ус татан зайлуулж 1.400,26 м\м3 бохир усны борлуулалт хийсэн. Түүнчлэн өмнөх оноос цэвэр усны алдагдлыг 37,3-аас 31,9%-д хүргэж 5,4%- иар бууруулж чадсан боловч шугам хоолойн насжилт өндөр болсон, тоног төхөөрөмж хуучирсан, техник технологи хоцрогдсон зэргээс шалтгаалж техникийн саатал ихсэх, цахилгааны зардал өндөр гарах, шугам хоолойн гэмтэл ихсэж усны алдагдал тийм ч сайн буухгүй байгаа нь компанийн эдийн засгийн байдлыг хүндрүүлсээр байна.   Тухайлбал 2012 онд 233 удаа гарч байсан гэмтэл өнгөрсөн жил 273 болж нэмэгдсэн ч усны алдагдал буурсныг улсын төсвийн хөрөнгөөр 19,1 км шугам хоолойг шинэчилсэн ажил болон гэмтлийг түргэн шуурхай засварлаж хэвийн горимд оруулж байсантай холбож үзэж байгаа.
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм