• Бинсэ ХК
Танилцуулга
“БИНСЭ” ХК нь 2008 онд "БИНСЭ" ХХК нэртэйгээр малын тэжээлийн үйлдвэрлэл болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2011 оноос малын эм бэлдмэл багаж хэрэгслийг эх орондоо импортлон худалдаалж эхэлсэн. Улмаар 1972 онд авто баазын хэлбэрээр үүсгэн байгуулагдсан "Баянхайрхан" ХК-д 2014.7.7-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 269 тоот тогтоолоор нэгдсэнээр "БИНСЭ" ХК нэртэйгээр олон нийтэд нээлттэй хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани малын эмч, мэргэжилтэнүүдээс бүрдсэн баг бөгөөд мал эмнэлгийн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, салбартаа тэргүүлэх, шинэчлэх чиглэлийн байгууллага болохоор ажиллаж байна.   Цар хүрээ   “БИНСЭ” ...Дэлгэрэнгүй
ХК нь Монгол улсын хэмжээнд 20 аймагт өөрийн гэрээт борлуулагчаа байршуулж, үүгээрээ дамжуулан мэргэжлийн өндөр түвшинд малын эм бэлдмэл, багаж хэрэгсэлээр мал эмнэлгүүдийг найдвартай ханган ажиллаж байгаа бөгөөд өөрийн харилцагч мал эмнэлгүүдээ дэмжин эргэлтийн хөрөнгөөр тасралтгүй хангах зорилгоор малын эм бэлдмэл, багаж хэрэгслийн урт хугацааны зээлийг нэвтрүүлэн ажиллаж байна. Малын эмнэлэг, эрүүл мэндийн салбарт нийтдээ 827 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “БИНСЭ” ХК-ийн хувьд 2014 оны байдлаар мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг нийт 257 аж ахуйн нэгжтэй гэрээгээр хамтран ажиллаж байна. Үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа засгийн газар, түнш байгууллагууд, орон нутгийн удирдлагуудаас сайшаагдан дараах өргөмжлөлүүдээр шагнагдаж байсан.  
Үйл явдлын мэдээ
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байдал
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм