Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
Хэзээ : 2016-04-11-д 10:00:00 цагаас
Хаана : Улаанбаатар хот, “Багануур” ХК-ийн төлөөлөгчийн газрын хурлын танхимд, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж,
Оролцогчдыг бүртгэх хугацаа : 2016-03-11 - 2016-04-08
Лавлах утас : 99815690, 99044373, 88082547
Хэлэлцэх асуудал :
  • Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дахь заалтыг үндэслэн “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  • ТАВИГДАХ ШААРДЛАГА: 1. Уул уурхайн салбартай холбоотой ажиллаж байсан, мэргэшсэн байх; 2. Инженер, Эдийн засагч, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй байх; 3. Сүүлийн 3 жилийн хугацаанд тус компанид эрх бүхий албан тушаал хашаагүй байх, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгж байгууллагад ажилладаггүй байх; 4. Компанитай нэгдмэл сонирхолгүй бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээдийг төлөөлдгүй байх; 5. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй байх; 6. Компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активийн 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/; 7. Нэр дэвшигч өөрөө эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх; 8. Төрийн үйлчилгээг тооцохгүйгээр төрийн алба хашдаггүй байх;
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ: - Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, - Төрийн захиргааны болон төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг,
  • БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: - Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт - Төрийн албан хаагчийн анкет - Боловсролын диплом, үнэмлэх, мэргэшсэн, зөвлөх, докторын үнэмлэх, диплом - Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар - Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа, нотлох баримт бичгүүд
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө-15 Моннис Цамхаг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр 14 давхарт, "Багануур" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Ганбаатарт авчирч өгнө үү. /утас:99815690/
  • МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2016 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл дээрхи хаягаар хүлээн авна.