Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар
Хэзээ : 2016-03-07-д 17:00:00 цагаас
Хаана : Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Гутал ХК-ийн байр
Оролцогчдыг бүртгэх хугацаа : 2016-02-24 - 2016-03-07
Лавлах утас : 89093975
Хэлэлцэх асуудал :
  • Монгол улсын Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйл, Компанийн засаглалын кодекс, “Гутал” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  • СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 3 СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЕРДИЙН ГИШҮҮНИЙ ТОО – 6
  • Хараат бус гишүүнд тавигдах шаардлага: 1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй; 2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй; 3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй; 4. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг хийж байгаагүй; 5. Хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага.
  • БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: • Өөрийн анкет эсвэл товч намтар; • Боловсролын диплом, үнэмлэх; • Иргэний үнэмлэхний хуулбар; • Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар; • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгийг батлах баталгаа.