Төлбөрийн чадваргүйдэл,зээлдэгчдийн өрийг шийдэх гарцууд

Эх сурвалж : www.bloomberg.mn

Нийтлэгдсэн : 2017.06.21

Төлбөрийн чадваргүйдэл, зээлдэгчийн өрийг шийдэх гарцууд

“Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь” төслийн хүрээнд зургаадугаар сарын 6-ны өдөр Туушин Зочид буудалд зөвлөлгөөн өдөржин боллоо. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилготой Хууль зүй дотоод хэргийн яам, Дэлхийн Банк Группын Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран зохион байгуулав.

Уг зөвлөлгөөний үеэр Монголд төлбөрийн чадваргүйд тооцох дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах, шинэчлэлийг хийх хэрэгцээ, шаардлага, шүүхийн бус журмаар дампуурлын хэргийг шийдвэрлэх, санхүүгийн хувьд чадваргүй болсон аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааны одоогийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, тэргүүн туршлага болон Монголд эрх зүйн орчинг сайжруулахад шаардлагатай дараагийн гол алхамуудыг холбогдох байгууллагуудын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцлээ.

Төслийн хүрээнд дампуурлын тухайн хуулийг шинэчлэх, дампуурлын хэргийг шийдвэрлэх шүүгчид болон гол оролцогч талуудын мэдлэг чадварыг сайжруулах, шүүхийн бус журмаар дампуурлын хэргийг шийдвэрлэх арга, туршлагыг дэлгэрүүлэх, мөн банк, санхүүгийн байгууллагуудын зээл төлүүлэх, өр барагдуулах үйл ажиллагааг сайжруулах зэрэг ажлууд хийгдэх юм байна. Зөвлөлгөөнд холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл болсон гадаад, дотоодын 100 орчим оролцогч оролцсон юм.

Энэ үеэр ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Туен Д.Нгуен “Бид энэхүү чухал төслийг сайн түнш Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Төлбөрийн чадваргүй болсоныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин нь санхүүгийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Энэ нь зээл төлүүлэх, өр барагдуулах, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг үйл ажиллагааг хариуцлагатай явуулах үндэсийг бүрдүүлдэг. Мөн санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг мөн.” гэж тодотгон хэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хэлэхдээ “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох, Үндсэн чиглэлд бизнесийн чиглэлийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр зарим  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах арга хэмжээ тусгагдсан юм. Үүний нэг нь Дампуурлын тухай хуулийг шинэчлэн санхүү, бизнесийн харилцааны ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилттой ажиллаж байна.

Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар энэ оны дөрөвдүгээр сард  байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын эхний үе шат болох зөвлөлгөөн болж байна. Зөвлөлгөөнд хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлах, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх судалгааны үе шатанд олон улсын туршлага болон манай Дампуурлын хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бэрхшээлтэй асуудлыг хөндсөн нь чухал ач холбогдолтой юм” гэж хэлсэн юм.

Монгол Улсад төлбөрийн чадваргүйдэл болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах шинэчлэлийг хийх хэрэгцээ, шаардлага болон олон улсын чиг хандлага сэдвийн хүрээнд Нийслэлийн иргэний хэргийн давж заладах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа нар “Дампуурлын хэргийг шүүхэд хянан шийдвэрлэсэн практик, тулгамдаж буй асуудал”, ОУСК-ийн Зүүн ази номхон далайн бүс нутгийн Санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн дарга Жинчанг Лай “Санхүүгийн салбарын дэд бүтцийн хөгжил ба түүний үзүүлэх нөлөө”, ОУСК-ийн Төлбөрийн чадваргүйдэл, эрх зүйн орчинг сайжруулах төслийн зөвлөх Фарид Анвари “Төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчин олон улсын туршлагууд”, БНСУ-ын дээд шүүхийн шүүгч Бюунг Хие Ох “Төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчны шинэчлэл: БНСУ-ын туршлага”, мөн Монгол банкны Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн М.Нинжбадгар “Банкны салбар дахь дампуурлын зарим асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Дараа нь шүүхийн бус журмаар дампуурлын хэргийг шийдвэрлэх арга болон  аж ахуйн нэгжийн дахин зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд Фарид Анвари “Төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх бусад хувилбарууд”, БНХАУ-ын Төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг судлах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ренмин их сургуулийн профессор Ху Янг Гуанг “Санхүүгийн хүндрэлтэй тулгарсан аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх нь: БНХАУ-ын туршлага” сэдвийн хүрээнд илтгэл тавив.

Тэрээр Төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчны судлаач юм байна. Хятадын төлбөрийн чадваргүйдлийн хуулийн сүүлийн 10 жилийн хөгжлийн талаар товч дурдлаа. Түүний ярьснаар 2015 оноос хойш Хятад Улс нийлүүлэлтийн тал буюу “амьгүй үхдэл” компаниудын асуудлыг шийдэхэд анхаарч байгаа аж. Санхүүгийн хувьд хүндрэлд орсон компаниудын асуудлыг шийдэхэд гол үүрэгтэй ажилладаг байна. Иймээс тус хуульд хятадууд  маш их анхаарал хандуулж байгаа аж. Мөн 2016 онд Ардын дээд шүүх “дунд шатны ардын шүүхийн дэргэд төлбөрийн чадваргүй болсон хэргийг шийдвэрлэх төрөлжсөн шүүх байгуулах тухай” шийдвэр гаргажээ. Үүнээс хойш 80 орчим ийм төрлийн шүүх байгуулагдсан юм байна. Үүний зэрэгцээ муж, их, дээд сургуулиудад судалгааны төв байгуулагдаж ажилладаг байна.

Харин шүүгч Бюунг Хие Ох ярьснаар Солонгос Улсад Төлбөрийн чадваргүйдлийн хууль анх 1962 онд батладсан. Мөн  Эвлэрлийн тухайн хууль, Дампуурлын тухай хууль, аж ахуйн нэгж, компанийн дахин зохион байгуулалтын тухай хуультай. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр төлбөрийн чадваргүй болсон хэргүүдэд сүүлийн байдлаар 2012 онд компанийн дампуурал 396, хувь хүний дапуурал 61,546 байсан бол 2012 оны байдлаар хувь хүний бизнесийг дахин сэргээхэд 90,368 хүн хамрагджээ.

Шүүгчийн зүгээс төлбөрийн чадваргүй болохтой холбоотой асуудлыг өөрөөр хардаг болсноор том өөрчлөлт гарсан байна. Жишээ нь, ёс суртахуунтай холбоотой асуудал гэхээсээ илүү шинэ эхлэл, нөөцийн шинэ үйлдвэрлэл гэж үздэг болжээ. Мөн олон тооны төлбөрийн чадваргүй болсон хэргүүдтэй шүүгчид тулж ажилласнаар мэргэлжийн ур чадвар, мэдлэг нь дээшилж бодит байдалд шударгаар дүгнэлт өгч шийдвэрлэх, үйл ажиллагааны дүрэм журмаа сайжруулахад нөлөөлсөн байна.

Төлбөрийн чадваргүйдэл- зээлдүүлэгчдэд зариулсан шийдлүүдийн талаар Фарид Анвари онцолсон юм. Түүний хэлснээр хамтын болон нэг талт үйл ажиллагааны хувьд татан буулгахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх бусад хувилбарууд байдаг байна. Үүнд, өр барагдуулах эвлэрлийн нэг талт үйл ажиллагаа, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах/ дахин тохиролцох нэг талт үйл ажиллагаа гэх мэт хувилбараар шийдэж болох аж.

Чухал асуудлыг хөндсөн зөвлөлгөөнд гадаадын болон Монголын өнөөгийн нөхцөл байдал, дампуурлын хэргийг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлууд, дампуурлын тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, олон улсын чиг хандлага болон хөрш орнуудын туршлагаас хуваалцаж, ярилцлаа.

Энэхүү төслийг Дэлхийн банкн группын бүлгээс БНСУ-ын Засгийн газрын тусламжтай хэрэгжүүлж байна. Төлбөрийн чадваргүйд тооцох сайн, үр дүнтэй хууль эрх зүйн орчин нь санхүүгийн дэд бүтцийн гол чухал хэсгүүдийн нэг гэж тооцогддог аж. Энэ тогтолцоог сайжруулснаар хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулж, санхүүгийн салбарыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Дэлхйин банкны бүлэг, ОУСК-ийн зүгээс ижил төстэй шинэчлэл, төслүүдийг хэрэгжүүлэхээр Вьетнам, Лаос, Молдав, Латвиа зэрэг орнуудын Засгийн газрууд, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн