"Аяны боорцог" шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүнээр шалгарлаа

Эх сурвалж : www.talkh-chikher.mn

Нийтлэгдсэн : 2014.11.04

“Талх Чихэр” ХК-ийн “Аяны боорцог” “Намрын Ногоон өдрүүд 2014” нэгдсэн арга хэмжээний “Эрүүл хүнс 2014” үзэсгэлэн худалдаанаас салбарын дээд шагнал хүртлээ -

Үндэсний шилдэг үйлдвэр  “Талх Чихэр” ХК жил бүр ҮХААЯ-наас зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, тогтмол амжилттай оролцож ирсэн. Энэ жилийн хувьд “French baguette” талх, “Аяны боорцог”, “Мини гөөхий” зэрэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцсон.
Нэгдсэн арга хэмжээний “Эрүүл хүнс 2014” үзэсгэлэн худалдаанд 1284 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр нийт 140 гаруй үйлдвэрлэгч оролцсоноос “Талх Чихэр” ХК-ийн “Аяны боорцог” “Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа.
Тус компани өнгөрсөн зургаадугаар сард Чаналгын үйлдвэрийн  барилга, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж олон нэр төрлийн Чанамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх онцгой тос шүүгч бүхий технологийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл Европын холбооны Итали улсын “Canol”, “Cepisilos”, БНЧех улсын “Topos” компанийн чаналгын иж бүрэн автомат шугам болон үйлдвэрлэлийн гурил дамжуулах иж бүрэн системийг Монголд анх удаа суурилуулж ашиглалтанд оруулснаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж цахилгаан эрчим хүч, усны зарцуулалтыг бууруулах боломжтой болсон.  
Түүнчлэн бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэн, сайжруулах үүднээс нарийн боовны савлагааг бүрэн автоматжуулж Итали улсын “Techno D” фирмийн савлагааны бүрэн автомат машин, БНХАУ-н “B and F” фирмийн хөргөлтийн иж бүрэн конвейр суурилуулснаар чаналгын бүтээгдэхүүнүүдийг байгууллагын болон улсын стандарт, жор, технологийн зааврын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй орчинд үйлдвэрлэж байна.
Аяллын амт “Аяны боорцог” нь худалдаанд гараад удаагүй хэдий ч амтлаг, хадгалалт удаан даадаг чанараараа  хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглэдэг бүтээгдэхүүний нэг болсон нь “Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн”-ээр шалгарах гол шалгуур үзүүлэлтийг хангасан байна.  
Дашрамд дурьдахад “Талх Чихэр” ХК Франц улсын “Bongard”, Испани улсын “Ciberpan”, БНЧех улсын “Topos” компаниудийн багет талх үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, технологийг Талхны үйлдвэртээ суурилуулж Жинхэнэ багет талхыг Францын сонгодог технологийн дагуу үйлдвэрлэн  худалдаанд гаргаж эхлээд байна. Ингэснээр Монголд анх удаа жинхэнэ Франц арга барил, технологийн дагуу үйлдвэрлэгдсэн “French baguette” талхыг хэрэглэгчид өдөр тутам хэрэглэх боломжтой болж байгаа юм.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн