Эх сурвалж : www.weforum.org Нийтлэгдсэн : 2017.06.08 |
Үр бүтээмжтэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүс хийх зүйлсийнхээ жагсаалт, хуваарь наад зах нь өдрийн ерөнхий төлөвлөгөө гаргахыг чухалчлан үздэг.
Мэдээж хэрэг өглөө ажил дээрээ очоод эхлээд юу хийх билээ гэж бодож олох гэсээр байгаад бүхэл бүтэн цаг болохыг хэн ч хүсэхгүй.
Хэдий тийм ч заримдаа тэр их төлөвлөлт, хуваарилалт нь таны ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх тохиолдол гардаг. Тиймээс ч тэднийг “яг одоо хий” гэх алтан дүрэмтэй холбон хэрэглэвэл зохино.
Энэхүү дүрмийг ‘Evernote’ корпорацийн олон улсын хамтын нийгэмлэг, сургалт хариуцсан захирал Жош Зеркл гаргасан байна. Тэрээр мөн албан ёсны эрхтэй мэргэжлийн зохион байгуулагч ба олон үйлчлүүлэгчиддээ энэ дүрмийг заадаг байна.
Зерклийн хэлж буйгаар энэ дүрэм нь маш амархан ба “Хэрвээ ямар нэг юмыг барин тавин хийх шаардлагагүй бол одоо л хийчих хэрэгтэй” гэсэн байна.
Зерклийн энэ дүрмийг шилдэг зохиолч Дэвид Аллены “хоёр минутын дүрэм”-ийн өөр нэгэн хувилбар гэж үзэж болох юм. Дэвид Аллены хэлж буйгаар хэрэв ямар нэгэн үүрэг даалгаврыг 2 минут, эсвэл түүнээс бага хугацаанд биелүүлж болохоор байвал түүнийг яг одоо хийх хэрэгтэй.
Зерклийн хувьд ямар нэг үүрэг даалгавар нь 2 минут ч бай 5 минут ч бай, танд одоо хийх цаг нь байгаа л юм бол хийх хэрэгтэй гэж хэлжээ.
“Яг одоо хий” гэх дүрэм нь дараах хоёр шалтгааны улмаас амжилттай үр дүнгээ өгдөг.
Нэгдүгээрт асуудлыг хойш тавихаас сэргийлдэг. Зеркл өөрийн жишээнээс авж хэлэхдээ “Би юмнуудаа дахин дахин хараад, нэг бүрчлэн төлөвлөх тийм ч дуртай биш. Тиймээс ямар нэг зүйл нь болохгүй, дутуу санагдвал тэр даруйд нь зохицуулдаг” гэжээ.
Бид нарт асуудлыг хойш тавих үеүд гардаг. Өөрсдийн цагийн хуваарь дээрээ хэн нэгэнд цахим шуудангаар урт эсвэл ярвигтай хариу бичих, эсвэл хэн нэгэнтэй, ялангуяа тийм ч таатай биш гэж боддог нэгэнтэйгээ холбоо барина гэж тэмдэглэдэг хэдий ч яг цаг нь болоод ирэхээр өөр ажил хийж байдаг, эсвэл их өдрийн дараа ядарснаас болоод дараа, маргааш гэж хойш нь тавьдаг.
Зерклийн хэлсэн хоёр дах шалтгаан нь бид өчүүхэн жижиг ч бай ямар нэгэн үүрэг даалгаврыг хийж дуусгахад ‘би үр бүтээлтэй байж чадлаа’, ‘би юм хийж болоод байна’ гэх сэтгэл ханамжийг төрүүлж тэр нь цаашлаад илүү шаардлага өндөр, бага зэрэг түвэгтэй тэдгээр үүрэг даалгавраа биелүүлэх хүслийг төрүүлдэг.
Цахим шуудангаар хариу бичих, хэн нэгэн рүү холбогдох, өрөөнийхөө ширээн дээр байгаа баримт бичгүүдийг эмхлэх гээд хийх зүйлсийн жагсаалтанд байгаа ч хийж амжаагүй, хойшлуулсаар байгаа тэдгээр зүйлсийг хийгээд эхлэхэд илүү том зүйлсийг хийх хүсэл зориг тань улам ихсэх болно.
Н. Энхзул
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |