Засгийн газар 150 мянган ширхэг бонд худалдаж, 15 тэрбум төгрөг босгоно

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.05.10

Засгийн газар жижиглэнгийн үнэт цаасны арилжаанаас II улиралд дотоодын захаас 346 тэрбум төгрөгийн бонд босгохоор төлөвлөөд байна. Энэ хүрээнд мягмар гарагт ээлжит анхдагч захын арилжаа явагдаж, 15 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжихаар захиалга авчээ. Цаашлаад энэ сард хамгийн ихдээ 26 тэрбум төгрөгийн бонд арилжихаар төлөвлөөд байгаа юм.

Засгийн газрын бондын арилжааг Монголын Хөрөнгийн биржээр хийх нь сэргэснээс хойш худалдан авалт нь эрс идэвхэжсэн байгааг шинжээчид онцолж байна. Тухайлбал, энэ он гарсаар эхний хоёр сарын хугацаанд Засгийн газрын дотоод захаас босгосон бондын 30 хувийг нь дотоодын иргэд, харин 2.5 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид худалдан авсан байна. Мөн ҮЦТХТ дээр нээгдсэн шинэ дансны мэдээллийг харвал оны эхний дөрвөн сард 5140 шинэ данс нээгдсэн байгаа юм. Эрэлт өндөр байгаатай холбоотойгоор Засгийн газрын бондын хүүгийн хэмжээ буурч байна. Хэдий тийм болов өмнөх долоо хоногуудын захиалгын хэмжээ нийлүүлэлтээ тогтмол 2-3 дахин давж ирснийг онцолж болохоор байна.

Тавдугаар сарын есний өдөр Засгийн газар 52 долоо хоног буюу нэг жилийн хугацаатай жилийн 14.670 хувийн хүүтэй, 104 долоо хоног буюу хоёр жилийн хугацаатай жилийн 15.995 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг явуулна. Хүүгийн түвшнийг харвал дөрөвдүгээр 11-нд арилжсан хоёр жилийн бондын хүү 18 хувьтай байсныг харьцуулбал хоёр хувиар буурсан байна.

Харин дөрөвдүгээр 25-нд арилжсан нэг жилийн бонд нь 16 орчим хувийн хүүтэй байсан бол энэ удаад 14.6 хувьтайгаар санал болгож байгаа аж. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнуудын нэг жилийн төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар 15 хувьтай байна. Ийнхүү Засгийн газрын бонд хүүгийн түвшнээр хадгаламжийн бүтээгдэхүүнтэй нэг түвшинд буусан ч давуу тал нь татваргүй ба зөвхөн брокер, дилерийн шимтгэл ногдоно.

Засгийн газар энэ сарын эхнээс бүх хадгаламж эзэмшигчдийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулж эхэлсэн бөгөөд ингэснээр ирэх гурван жилийн хугацаанд улсын төсөвт 180 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой гэж тооцоолжээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн