Амжилттай явж буй бизнесүүд яагаад хүчтэй үнэ цэнэтэй байдаг вэ?
Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл
Нийтлэгдсэн : 2017.05.05 |
|
“АНУ-ын байгууллагуудын хууль дүрэм боловсруулах хороо”-ноос компанийн засаглалд комплаенсийн ёс зүйн ач холбогдлыг олонд таниулснаас хойш хагас зуун жил өнгөрсөн боловч одоог хүртэл зах зээлд тэргүүлж буй компаниуд нь шударга өрсөлдөөн ба зохистой ёс зүйг ханган үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Мөн сонины эхний хуудаснаас тодхон харагддаг зүйл бол буруу удирдлагын тогтолцоог сайжруулах талаар биш, муухан жүжигчний сонин хачин эсвэл байгууллагуудын реклам л байдаг. Иймд жил бүр зуун сая гаруй доллар байгууллагын ёс зүй, комплаенстэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулагдах нь ойлгомжтой юм.
Энэхүү үйл явдал нь олон шалтгаанаас үүдэн бий болж байгаа. Бид физик, дижитал болон биологийн шинжлэх ухааныг нэгтгэсэн технологийн үе болох үйлдвэрлэлийн дөрөвдүгээр эрин үед амьдарч байна. Дэлхийн эдийн засгийн форумын үндэслэгч, профессор Klaus Schwab хэлэхдээ: << Надад байгууллагын хөгжилтэй холбоотой ганцхан суурь асуулт байна “Бид үйлдвэрлэлийн сүүлийн хувьсалд хүнийг хэрхэн хүнлэг, ёс суртахуунтай хэвээр нь авч үлдэх вэ?”>> гэсэн юм.
Буруу шийдвэр гаргалт, удирдлагын хангалтгүй байдал зэрэг нь бид өдийг хүртэл өмнөх үйлдвэрлэлийн үеэсээ шударга өрсөлдөөний суурь стандартууд, зөв удирдлагыг барьж ажиллах арга барилын тухай суралцаагүй байгаагийн жишээ билээ.
Schwab үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсалыг бодитоор бий болгох, зөв шийдвэр гаргах бизнес эрхлэлтийн арга барилыг глобал түвшинд тодорхойлсон юм. Үүнд:
Компанийн соёлыг бий болгох
Бизнесийн удирдагчид хууль баримталж ажиллахаас гадна хэрхэн тууштай зөв зүйлийг хийх үндэс болсон байгууллагын орчин, ажлын байрыг бий болгох вэ? Мөн хэрхэн бизнесийн стратеги болон үндсэн үйл ажиллагаанд ажиллагсадын үнэ цэнийг ханган ажиллах вэ?
LRN-ийн гүйцэтгэх захирал Dov Seidman компаниуд ёс зүй, соёлын үйл явцыг дэмжихийн оронд комплаенсыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм. Түүний санаа нь хэрэгжсэн ба өнөөдөр олон компанийн дунд яригдаж байгаа стандартуудын нэг болсон юм. Тэгвэл бид хэрхэн хууль болон ёс зүйд нийцсэн компанийн соёлыг бий болгон, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх вэ?
LRN-ээс зөвлөснөөр шийдвэр нь маш сайн шинжилгээ, анализ ба хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог гэжээ. Дүрэм журам, шаардлага, бодлого, шалгалт болон үйл явц зэрэг засаглалын үзэл баримтлалаас илүү бид LRN-ий тодорхойлсноор байгууллагын үндсэн зорилго, үнэ цэнийн биелэлт, бусад хараат бус байдал мөн хүмүүсийг холбож буй итгэлцэл, чадвар болон тэдгээрийн үнэ цэнэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм. Мөн түүнчлэн, энэхүү фокус нь жил бүр зохион байгуулагддаг ёс зүйн мэдлэг олгох сургалт зэрэг дээр хэлэлцдэг асуудлаас илүү бидний бизнес хийж буй арга замын төв байх ёстой.
Ихэнх ёс зүй болон комплаенс дахь үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд дээрх бүтцийн элементийн оролцоо эсвэл үл оролцоотойгоор байгууллагын үр ашигт байдлыг үнэлдэг. Мөн үүнээс үүдэн илүү их бодлого, комплаенсийн сургалтын модул, схем зэргийг үүсгэж болно. Гэхдээ бидний онцолж буй асуудал бол удирдлагын дүрэм журам биш буруу удирдлагын хор нөлөө юм. Үүнийг үүсгэж буй шалтгаан нь байгууллага зорилгоо буруу тодорхойлох, байгууллагын соёлыг зөв төлөвшүүлж чадахгүй байх мөн ажилчдын ёс зүйгүй шударга бус байдал зэрэг юм.
Ажлын үнэ цэнэ
LRN нь 2016 онд 550 ёс зүй, комплаенс болон хуулийн шинжээчдээр байгууллагуудын ажилчдын дунд ажлын үнэ цэнийг тодорхойлох судалгаа хийлгэсэн. Судалгаанд дараах гурван үзүүлэлтийн гарцыг хэмждэг “хөтөлбөрийн үр ашигт индекс” (ХҮАИ)-г ашигласан. Үүнд:
-
Ёс зүйтэй шийдвэр гаргалт- Байгууллагын гаргаж буй шийдвэрүүд нь байгууллагын үнэ цэнэ, зорилго болон ажилчдын санал бодолтой нийцдэг эсэх
-
Байгууллагын шударга ёс: Дээд шатны албан тушаалтнууд бүх ажилчдаа ижил стандартын дагуу удирддаг уу?
-
Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх байдал: Ажилчид санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж чаддаг уу?
Судалгааны үр дүн нь өндөр түвшний ёс зүйн дэгтэй компаниуд нь байгууллагынхаа үнэ цэнэд суурилан үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харуулсан.
Нийт судалгаанд оролцсон компаниудын гуравны хоёр нь өндөр гүйцэтгэлтэй байсан ба тэдгээр нь дүрэм журмын оронд байгууллагынхаа үнэ цэнэд анхаардаг байв. Мөн тэдгээр өндөр гүйцэтгэлтэй байгууллага компанийхаа брендийн дүр төрхийг бий болгохдоо байгууллагын үнэ цэнийн 90 хувийг хувь хүний нийтлэг үнэ цэнээс санаачлан бүрдүүлсэн байна. Өндөр гүйцэтгэлтэй байгууллагуудын 70 хувь нь шийдвэр гаргахдаа олон талын оролцоог хангаснаар илүү зөв шийдвэр гаргадаг байсан.
Үүний зэрэгцээ, тайлангийн үеэр ажилчид зорилгодоо хүрч чадаагүй тохиолдолд авах хариуцлагын хэмжээг улам бүр нэмэгдүүлж байсан байгууллагууд цөөхөн байсан. Жишээ нь: судалгааны дунд гүйцэтгэх удирдлагын буруу үйл ажиллагааны учир шалтгааныг хайхаас зайлсхийж байсан олон кэйсүүд бий. Ялангуяа, муу гүйцэтгэлтэй компаниудын 47% нь ажилчдын ёс зүйгүй байдал, гүйцэтгэлийн дутуу тайлагнал зэргийг тодорхойлоход байгууллагын зүгээс эсэргүүцэлтэй үзүүлсэн. Түүнчлэн муу гүйцэтгэлтэй байгууллагын 55% нь С түвшний удирдлагатай ба тэдгээр нь ёс зүйтэй байдлыг чухалчилдаггүй байсан.
Таван алхам
Товчоор хэлбэл, LRN-аас компаниудад зөвхөн дүрэм журам, бодлого хяналтын хэрэгжилтээс илүү ёс зүйтэй шийдвэр гаргалтыг бий болгох, байгууллагын шударга ёс, санал бодлоо илэрхийлэх чөлөөт байдал, шударга өрсөлдөөн, зохистой удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэх нь үр ашигтай хэмээн зөвлөжээ. Мөн бизнесийн удирдлагууд дараах таван алхмыг хэрэгжүүлэхийг зорьдог. Үүнд:
-
Буруу үйл ажиллагааг тогтоох: Бизнест тохирсон хэмжигдэхүүн, юу хийж байгаа, юу ёс зүйд нийцэхгүй байгааг үнэлэх үнэлэмж, тайлагнал, байгууллагын соёлын өргөн хүрээний шинжилгээг хийн, комплаенсийн хэрэгжилтийг хангах
-
Удирдлагын шинэ арга барилыг нэвтрүүлэх: Байгууллагын үйл ажиллагааг хэрхэн явуулах тухайгаа хуваалцах, ил гаргах ба эдгээр үйл хэрэгт сайн тохирох удирдлагын хэв шинжийг бий болгох. Заавал дээд шатны удирдлага гэлтгүй бизнест юу болж байгааг дунд шатны удирдлагатай зөвшилцөх.
-
Илүү үр дүнтэй бүтцийг хэрэглэ, бий болго: Өндөр үр дүнтэй шийдвэр гаргахад ажилчдад ашиглахад хялбар бүтэц, хэрэгслийг нэвтрүүл. Мөн эдгээр нь хариуцагдах, цаашид үр дүнтэй тууштай хэрэглэгдэхүйц байх ёстой юм.
-
Бодлого болон харилцааны ёс зүйн хэрэгжих боломжийн тухай ахин нэг эрэгцүүл: Дүрэм журам, бодлогын давхар шалгалт хангалттай биш юм. Үнэ цэнэд суурилсан бодлогыг маш ойлгомжтой тайлбарлан, ажилчдын боломжит байдалтай дүйцүүл.
-
Суралцахдаа шинийг санаачил: Жилд нэг сургалт зохион байгуулчихлаа гэж бүү амар. Оронд нь ахисан боловсролыг өгөх өөр өөр арга замыг хайн эрэлхийл.
Байгууллагын үнэ цэнийг бий болгох нь амаргүй ажил юм. Гэхдээ нэгэнт үнэ цэнэтэй болсны дараа байгууллагын зорилго, үнэ цэнэд суурилсан бат бөх удирдлагын арга барил бүхий ажилчин суурьтай байгууллага болох юм. Өөрөөр хэлбэл, Schwab-ийн тодорхойлсноор дээрх таван алхмыг хэрэгжүүлж чадсан байгууллага нь үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсалд амжилттайгаар шилжиж чадна.