БАНК ХООРОНДЫН ВАЛЮТ АРИЛЖААНЫ ЦАХИМ ТАЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.04.26

     Банк хоорондын валют арилжааны цахим талбарын албан ёсны нээлт өнөөдөр болно. Төв банк “Bloomberg” компанитай хамтран энэхүү платформыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс туршилтаар нэвтрүүлээд байсан юм. Энэхүү шинэ талбар нь Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ авах”-аар заасны дагуу нэвтрүүлж байгаа гэдгийг Монголбанк онцолж байна. Цахим талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд оролцох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага харилцагч банкаараа дамжуулан тус талбарт саналаа оруулах боломжтой юм байна. Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын валютын зах дахь төлбөр тооцоо, мэдээллийн эрсдэлийг бууруулах төдийгүй спот ханш бүрэлдэх, валютын захын хүртээмж, ил тод, нээлттэй байдал нэмэгдэх, мэдээллийг Монголбанк цаг алдалгүй түргэн шуурхай авч, шаардлагатай үед зах зээлд оролцох, валют арилжааны нэгдсэн талбар бий олгох үндэс суурийг тавих зэрэг ач холбогдолтой ажээ.
 
     Гэрээнд заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан учир Монголбанкнаас Худалдаа, Хөгжлийн банк болон Хаан банкийг 2017 оны II улирлын үндсэн дилерээр томилсон байна. Энэхүү хоёр банк “Гадаад валютын дуудлага худалдаа”-нд илүү саналын эрхтэйгээр оролцох, арилжаа идэвхтэй явуулах үүрэг хүлээж байгаа юм. Цаашид үндсэн дилерийг гэрээнд заасан шалгуурын дагуу сонгож, Монголбанк улирал бүрийн эхний сарын долооны өдөрт багтаан зарлаж байх юм байна. Цахим талбарт хийгдсэн арилжааны талаарх мэдээллийг “Bloomberg”-ийн терминал дээр "MGRR" хаалт хийснээр цонхноос авах боломжтой.
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн