СЗХ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛ НЭВТРҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.04.26

   Санхүүгийн Зохицуулах Хорооноос ипотекийн зээлийн даатгал нэвтрүүлэхээр судалж, баримт бичиг боловсруулах шатандаа байгаа гэдгээ мэдэгдлээ. Мөн энэхүү ипотекийн зээлийн даатгал нь албан журмын даатгал байхаар яригдаж байгаа юм. Даатгалын салбарын үндсэн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа ч салбарын хөгжлийн гол хэмжүүрүүд болох даатгалын нэвтрэлт, нягтрал нь олон улсын дунджаас харьцангуй доогуур үзүүлэлттэй байгааг зохицуулагч байгууллага мэдэгдэж байна. Салбарын орлогыг улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулж тооцдог энэхүү үзүүлэлт 0.5 хувь байгаа бол хөгжиж буй орнуудад 2.9 хувь, дэлхийн дунджаар 6.9 хувь байдаг байна. Тиймээс ердийн даатгалын бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх, албан журмын даатгалын шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх шаардлагатай байгаа ажээ. Энэ утгаараа ипотекийн зээлийн даатгал нь бүтээгдэхүүний төрөлжилт, салбарын нэвтрэлтийг нэмэгдүүлэхэд дөхөм болно гэж албаныхан үзэж байна.
 
       Үүнээс гадна сүүлийн таван жилийн дотор 89.8 мянган өрх ипотекийн зээл авсан гэж “Засгийн газрын мэдээ” сонин мэдээлжээ. Эндээс үзэхэд ипотекийн зээлийн албан журмын даатгал олон хүнд хүрэх боломж байгаа нь харагдаж байгаа юм. 2016 оны эцсийн байдлаар даатгалын компаниуд 114.5 тэрбум төгрөгийн нийт хураамжийн орлого төвлөрүүлсэн байна. Үүнээс 24.3 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал дангаараа бүрдүүлжээ. Мөн авто тээврийн хэрэгсэл, гэнэтийн осол болон хөрөнгийн даатгал хураамжийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байна. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн их наяд төгрөгийн орон сууцны зээлийг өрхүүд авсан бол хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн гурван хувь нь хугацаа хэтэрсэн, 1.5 хувь нь чанаргүй зээл байжээ.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн