“Тэтгэврийн даатгалын хуримтлалын санг эдийн засгийн сэргээн босголтод зарцуулсан”

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2017.04.24

Япон улсын ЖАЙКА байгууллагаас Нийгмийн даатгалын салбарын чадавхийг бэхжүүлэх техник хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.
Төслөөр тус улсын нийгмийн даатгалын салбарын өнгөрсөнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон манай улсын хэрэгжүүлвэл зохилтой зүйлсийг танилцуулж, мэргэжилтнүүд төдийгүй иргэдэд мэдээлэл өгч байгаа юм.
Тус төслийн ахлах зөвлөх Ямашита Маморугийн тэтвэрийн даатгалын хуримтлалын сан гэж юу болох, Япон улсад энэ санг хэрхэн бий болгож, ямар чиглэлд ашиглаж байгаа талаар “Япон улсын тэтгэврийн даатгалын хуримтлалын сан” нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
ЯПОН УЛСЫН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ХУРИМТЛАЛЫН САН
Сар бүр олгох тэтгэврийн санхүүгийн эх үүсвэрийг даатгуулагчдын төлөх шимтгэлийн орлогоор бүрдүүлэх боломж байгаа бол заавал хуримтлалын сантай болох шаардлагагүй юм.
Үүнээс сэргийлэхийн тулд дэлхийн олон улс орнууд тэтгэврийн даатгалын хуримтлалын сан бүрдүүлж шимтгэлийн орлогоoс гадна хуримтлалын сангийн хөрөнгө оруулалтын ашгаар тэтгэврийн сангийн орлого зарлагыг тэнцвэржүүлдэг.
Тэтгэвэр авагчдын тоо өсөх тусам шимтгэлийн хэмжээ нэмэгдэж,  ажил олгогч, даатгуулагчдын ачаалал улам нэмэгдэнэ.
Тэтгэврийн тогтолцоо анх үүсч, хэрэгжиж эхлэх үед шимтгэлийн орлого зарлагаасаа их байх учраас хуримтлалын санд хөрөнгө ихээр төвлөрдөг. Эдийн засгийн өсөлттэй уялдуулан хуримтлалын сангийн хөрөнгийг нарийн хяналттайгаар зөв зохистой хөрөнгө оруулалт хийж, ашиг олсноор ирээдүйд шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээс сэргийлэх боломж бүрддэг.
Япон улсын хувьд  хуримтлалын сан хэрхэн үүсч, тэтгэврийн сангийн санхүүгийн үйл ажиллагаанд болон  улсын хөгжилд ямар нөлөө үзүүлснийг тайлбарлая.
Японы хуримтлалын сан нь эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн хөгжиж ирсэн түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа төсөв мөнгөгүй байсан Япон улсын засгийн газар тэтгэврийн даатгалын хуримтлалын сангаас зээл авч үүнийгээ эдийн засгийн сэргээн босголтод зарцуулсан байдаг.
Тодруулбал төмрийн үйлдвэр, цахилгаан станц, томоохон хэмжээний аж үйлдвэрийн цогцолборууд гэх мэт эдийн засгийн хөгжлийн суурь бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн юм. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед зөвхөн аж үйлдвэрийн суурь бүтээн байгуулалтаар зогсохгүй хөдөө орон нутгаас шилжин ирэх  ажилчдад зориулсан орон сууц, цэвэр бохир усны шугам, хог боловсруулах үйлдвэр, хурдны зам, орон сууцны ипотекийн зээл зэрэгт мөн адил хөрөнгө оруулсан байдаг. Үүний үр дүнд улсын эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуйгаас аж үйлдвэрийн орон болж, ажиллах хүчин ч аж үйлдвэрийн салбар руу шилжих болсон юм.
Улмаар энэ салбарт ажиллагсдын цалин нэмэгдэж, тэтгэврийн санд төвлөрөх шимтгэлийн орлого ч өсчээ. Хуримтлалын сан нь өөрөө хөрөнгө оруулалтын ашиг олоод зогсохгүй, ажил эрхлэлт, ажилчдын цалин нэмэгдсэнээр шимтгэлийн орлого өсөхөд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.
1950 онд 4.9 хувьтай байсан өндөр насжилтын хувь 1975 онд 7.9 болсон. Хуримтлалын сан бий болгож, үүнийгээ  эдийн засгийн хөгжилд ашигласан энэ их ажлыг насжилт хурдацтай нэмэгдэхээс өмнө хийж чадсан явдал хамгийн чухал ололт билээ.
Тухайн үед хүн амд эзлэх залуучуудын тоо их байсан хэдий ч хойшид насжилт нэмэгдэж, тэтгэврийн зардал өснө гэдгийг тооцоолж байсан учир урт хугацааны бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлж ирсэн нь дээрх үр дүнд хүргэсэн юм.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн