“МОНГОЛ ШУУДАН”-ИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.04.18

Монголын Хөрөнгийн биржид сүүлийн сард хамгийн идэвхтэй арилжсан хувьцааг “Монгол шуудан” тэргүүлж байна. “Монгол шуудан” IPO гаргаснаас хойших анхны ногдол ашгаа олгох болсон нь нэгж хувьцаанд 3.03 төгрөг буюу нийт 301.9 сая төгрөг байна. Ногдол ашгаа ирэх тавдугаар сарын нэгнээс эхлэн олгож эхэлнэ. Хөрөнгийн биржид хамгийн эрэлттэй байгаа хувьцааг шингэн хүнсний үйлдвэрүүд болох АПУ, “Сүү” компаниуд удаалж байна. Дээрх хоёр компанийн хувьцааны ханш сарын үзүүлэлтээр аль аль нь долоон төгрөгөөр өссөн байна. Хэдий тийм боловч арилжааны дүнгийн хувьд ихээхэн ялгаатай буюу АПУ-ийнх 133.6 сая төгрөг, “Сүү”-ийнх 15.1 сая төгрөгөөр арилжигдсан байна. Харин зах зээлийн үнэлгээгээр АПУ компани дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 10 гаруй хувийг дангаар бүрдүүлж байгааг онцолж болохоор байна. Нийт үзүүлэлтээр үнэт цаасны гүйлгээний дүн 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.4 дахин өсөж, 224.3 тэрбум төгрөг болсон байна. Гэхдээ энэ нь хувьцааны гэхээс илүүтэй үнэт цаасны арилжааны идэвхтэй шууд холбоотой аж.

 

2014 оны 11 дүгээр сараас хойш Засгийн газрын үнэт цаасны арилжааны дүн зах зээлийн нийт үзүүлэлтийг өсгөжээ. Засгийн газрын үнэт цаасны хүү хадгаламжийн хүүтэй өрсөлдөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа юм. Түүнчлэн хүүгээс бусад төрлийн давуу талыг бий болох замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг бага хангаж байгааг эдийн засагчид онцолж байгаа юм. Зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа Үнэт цаасны компаниудын тоо сүүлийн гурван жилд эрчимтэй буурч байгааг харж болохоор байна. Тухайлбал, 2014 оны эхний улирлын эцсийн байдлаар 79 брокер, дилерийн компани байсан бол энэ онд 58 болж буурчээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн