МҮОНРТ засаглалаа сайжруулахаар Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтарч эхэллээ

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2017.03.21

Компанийн засаглалын үндэсний зөвлөл МҮОНРТ-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Өнөөдөр Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар “МҮОНРТ-ийн сайн засаглалыг төлөвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Анх удаа хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ манлайлан, засаглал, менежментдээ анхааран, олон улсын стандартыг нэвтрүүлж буйгаараа онцлог юм.

Энэ үеэр КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр ярихдаа, “Бид МҮОНРТ-ийн хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаанд нь олон улсын комплаенс хөтөлбөрийг нэвтрүүлэх, засаглалын үнэлгээг гаргах, “Сайн засаглал” нэвтрүүлгийг гаргахад хамтран ажиллана” гэлээ. Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хэлэхдээ, “Олон нийтийн байгууллагын засаглал, менежмент сайн байж, үр ашигтай байх ёстой. Тийм ч үүднээс олон улсын комплаенс стандартыг нутагшуулсанаар байгууллагын хөгжил шинэ түвшинд гарна” хэмээв.

Компанийн засаглалын үндэсний зөвлөл нь олон нийтийн байгууллага бөгөөд 2011 оноос хойш олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн засаглалын зарчмуудыг Монгол Улсын компаниудад хэвшүүлж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад тасралтгүй ажиллаж байгаа юм.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн