монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээнэ.

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.03.20

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 14 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд инфляц цаашид алгуур өсөх төлөвтэй байгаа ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна. Мөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр "Хуралдай" бонд гаргасан, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурсан гэж Төв банкнаас үзжээ. Эдийн засаг, санхүүгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байгааг анхааруулж байна. УИХ-ын төсвийн тодотгол, Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөлөөр Монгол Улсыг хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж Монголбанкнаас мэдээлэв.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн