ХЗДХЯ, МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтлэгдсэн : 2017.03.10 |
|
Хууль зүй, Дотоод хэргийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд эдийн засаг, бизнесийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэх таатай орчин бий болгоход Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог хөгжүүлэх тодорхой хуулийн төслүүдийг боловсруулах, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийх, бизнестэй холбоотой бодлогын баримт бичгийн үр нөлөөг судалж, сурталчлах ажээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаар тусгасан юм. Энэ хүрээнд Хууль зүй, Дотоод хэргийн яам гадаад, дотоодын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаагийн нэг нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран байгуулсан санамж бичиг болж байна.