Олон улсад бизнес эрхлэхэд хамгийн өрсөлдөөнтэйд тооцогддог 9 улс
Эх сурвалж : www.weforum.org
Нийтлэгдсэн : 2017.03.06 |
|
Бизнесийн сургууль ИНСИД (INSEAD) энэ оны “Олон Улсын Боловсон Хүчин Өрсөлдөх Чадамжийн Индекс”-ээ ("GTCI") гаргаад байна. Энэхүү индекс нь боловсон хүчин татах улс орнуудын өрсөлдөх чадварыг хэмждэг жилийн жишиг тайлан юм.
Дээгүүр жагссан орнууд гол шаардлага болсон эдийн засгийн эрэлтэд тохирсон боловсролын систем, түүнчлэн уян хатан байдал, боломж бүрдүүлэлт болон бизнес эрхлэлтийг эхэнд тавьсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого зэргээр ижил төстэй байв.
Европын орнууд давамгайлсан энэ жагсаалтанд Скандинавын улс орнууд өндөр үзүүлэлт гаргаж 9 орноос 3-т нь багтаж чадсан байна.
Жагсаалтыг тэргүүлсэн орныг та бүхэнд хүргэж байна.
-
Швейцарь - Төв Европын орон маань "GTCI"-н загварт бүх үзүүлэлтээрээ сайн байж ялангуяа боловсон хүчнийг татах болон хадгалах чадвар маш сайн байснаараа тэргүүн байрыг эзэлж байна. Хэдий тийм ч жендэрийн эрх тэгш байдлын тал дээр хоцрогдмол байна.
-
Сингапур - Зүүн Өмнөд Азийн бие даасан хот-улс нь бизнесийн орчин болон өндөр зэрэглэлийн боловсон хүчинг олон улсаас татах чадвараараа 1-т бичигдэн бусад үзүүлэлтээрээ мөн дээгүүрт бичигдлээ.
-
Нэгдсэн Вант Улс - Их Британийн ажиллах хүчний мэргэжлийн болон техникийн ур чадвараас бусад байдлаараа удирдах зөвлөлийн үзүүлэлт маш сайн байна. Энэ хэдийгээр боловсон хүчинг татах хүчин зүйл хэдий ч "Brexit"-н дараагаар энэ байдал өөрчлөгдөх магадлалтай гэж онцолж байна.
-
Америкийн Нэгдсэн Улс - Их сургуулийн тэргүүлэх сүлжээгээрээ АНУ нь "Өсөлт" дэд индексийн хоёрдугаар байрыг эзэлж байна. Уг индексээр тухайн улс орон их сургуулийн сургалт, дадлагажуулалт болон бусад сургалтаар дамжуулан боловсон хүчин бэлтгэх чадварыг хэмждэг.
-
Швед - Швед боловсон хүчнээ хадгалах тал дээр тэргүүлж нийт дэд индекст 4-р байрыг эзлэв. Сайн албан боловсрол болон насан туршид боловсролын нээлттэй байдал нь улсын ажиллах хүчний мэргэжлийн болон техникийн ур чадварыг нэмэгдүүлсэн байна. Мөн дээд зэрэглэлийн бизнесийн менежментийн ур чадвар сайтай байна
-
Австрали- Хилийн чанадаас боловсон хүчин татах чадвараараа тэргүүлж 6-р байр эзэлсэн Австрали улс нь бизнесийн өрсөлдөөнтэй улс оронд шаардлагатай дээд зэрэглэлийн менежментийн ур чадварын сантай. Албан боловсрол нь дэлхийд 4-т жагсдаг.
-
Люксембург - Баруун европын далайд гарцгүй уг улс 2016 онд 3-р байр эзэлж, энэ жил 7-р байр луу буурсан боловч олон улсаас боловсон хүчин татах чадвараараа тэргүүлсээр байна. Люксембург нь мөн дотоодын боловсон хүчнээ хадгалах дээрээ үзүүлэлт сайтай буюу 3-р байранд явж байгаа нь олон улсад аж үйлдвэрлэл болон санхүүгийн гол төв гэж нэрлэгддэгтэй нь холбоотой.
-
Дани - Скандинавын улс болох Дани нь бизнесийн орчин болон эх орондоо боловсон хүчин бэлтгэх чадвараараа 3-р байр эзэлж байна. Албан боловсрол нь ерөнхийдөө дээгүүр байр эзэлж 6-д жагссан байна.
-
Финлянд - Хойд Европын уг улс албан боловсролын хүрээнд тэргүүлж улмаар эх орондоо бизнесийн боловсон хүчин бэлтгэх чадвараар дээгүүрт орж байна. Мөн бизнесийн орчин нь дээгүүр буюу 6-р байранд бичигдсэн байна.
Н. Энхзул