Эх сурвалж : www.gobi.mn Нийтлэгдсэн : 2017.03.06 |
ГОВЬ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“ГОВЬ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“Говь” хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 4 сарын 13-ны өдрийн 14 цагт “Говь” хувьцаат компанийн төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр ресторанд болох тул хувьцаа эзэмшигчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2017 оны 3 сарын 22-ны өдөр
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2017 оны 3 сарын 10-ны өдрөөс эхлэн өөрийн харилцаж буй брокер дилерийн компани дээрээ болон ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “Говь” ХК-ийн төв байранд байрлах Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын өрөөнд ирж танилцаж болно.
Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хүмүүс харилцдаг брокер, дилерийн компани дээрээ очиж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөж, брокер дилерийн компанидаа эсвэл Улаанбаатар-17062, Шуудангийн хайрцаг-36/434, Говь ХК хаягаар 2017 оны 4 сарын 10-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Холбоо барих:
Хурал зохион байгуулах комиссын дарга Н.Сүрэнрагчаа
Утас: 7013-9977(1002)
Гишүүд: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга М.Сэлэнгэ
Утас: 7013-9977(1193), 9411-8277
И-мэйл: selenge.m@gobi.mn
“Говь” ХК-ийн албан ёсны хаяг, байршил:
Улаанбаатар - 17062, Хан-Уул дүүрэг, 3-р хороо,
Үйлдвэрийн гудамж, “Говь” ХК
Утас: 7013-9977, Факс: 7014-3081
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Тэнгис -ийн |
|
Д. Тулгаа -ийн |
|
Д. Цэцэгмаа -ийн |
|
Д. Отгончимэг -ийн |
|
Э. Энхсайхан -ийн |
|
Ч. Мөнхтөр -ийн |
|
Ч. Лонжид -ийн |
|
Д. Баяраа -ийн |
|
Ч. Оюун-Эрдэнэ -ийн |
|
Д. Насанбуян -ийн |