Эх сурвалж : www.ft.com Нийтлэгдсэн : 2017.03.03 |
Олон Улсын Валютын Сангийн ерөнхийлөгч асан Родриго Ратод Мадридийн шүүхээс 4.5 жилийн хорих ял оноолоо. Испанийн банк “Bankia”-н дарга түүнд ял өгөх болсон шалтгаан нь зээлийн картны будлиантай холбоотой байв.
Пүрэв гарагт болсон шүүх хурлын үеэр Рато болон 64 бусад хүнд эд хөрөнгийг шамшигдуулсан хэргээр ял оноов. “Bankia”-г бүс нутагтаа голлох үүрэг гүйцэтгэдэг “Caja Madrid” болон бусад банк нэгдэн байгуулсан ба “Caja Madrid”-н захирал байсан Мигуэл Блеса 6 жилийн хорих ял авчээ. Блеса болон Рато нарт нэмж тус бүр 110,000 еврогийн мөнгөн торгуулийг оноон өглөө.
Рато нь ерөнхий сайд Хосе Мариа Азнарын засгийн газарт эдийн засгийн сайд, гүйцэтгэх захирлын албан түшаалыг тус тус гүйцэтгэж Испанийн хамгийн нэр нөлөө бүхий нэгэн гэж тооцогдож байв. 2004 онд ОУВС-ын удирдах тэргүүний үүргийг хүлээн авчээ. Тэрээр 2007 он хүртэл ОУВС-г тэргүүлж 2010 онд “Bankia”-г удирдах болсноор уг хадгаламжийн банкны хувь тавиланг тодорхойлж улмаар санхүүгийн үймээнд хүргэв.
2012 онд “Bankia” санхүүгийн хямралтай холбон 22 тэрбум еврогийн мөнгөн тусламжийг хүсч засгийн газар нь Европын Холбооноос санхүүгийн тусламж авахад хүрч байв.
259 хуудас бүхий шүүхийн тогтоолд прокуророос 1-р сард шүүхд өргөн барьсан хүсэлтийн дагуу ял шийтгэлүүдийг оноосон.
Прокуроруудын хэлж буйгаар “Caja Madrid”, “Bankia” банкуудын удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх гишүүд ямар нэгэн хяналт байхгүй зээлийн картуудыг эзэмшиж байжээ. Энэхүү картуудыг цалингийн багцад хамруулаагүй, татварын албан тушаалтнуудад мэдэгдээгүй бөгөөд 2003 оноос 2012 оныг хүртэл 12 сая еврог завшсан байна.
“Caja Madrid” ба “Bankia”-н тэргүүн учраас Блеса болон Рато нар бусад шүүхэд дуудагдсан этгээдүүд хувьдаа завшсан мөнгөн дүнгээ эргүүлэн төлөхгүй тохиолдолд тэр мөнгөн дүнгийн хариуцлагыг хүлээх ёстой аж.
Блеса болон Рато нар нь тус тусдаа €436,669 болон €99,055 хувьдаа зарцуулсан болох нь тогтооджээ.
Өдгөө 67 настай ноён Рато ямар нэг буруу зүйл хийгээгүй хэмээж, тэдгээр картнууд бол “хуулийн дагуух санхүүгийн урамшуулал” гэж хэлэв.
2014 оны 10-р сард уг хэргийг илрүүлэн прокурорууд бүртгэлээс гадуурх зээлийн картны хэрэглээний хэргийг мөрдөж эхэлсэн үеэс Рато Испанийн санхүүгийн хямралын нүүр царай болж 2012 онд Испанийн банкны зах зээлийн ихээхэн хэсгийг нуран унахад нөлөөлсөн гэж буруутгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Испаний дээд шүүх төв банкны тэргүүн асангууд болон хөрөнгийн биржийн зохицуулагч нар банкны уналтыг зогсоож чадаагүй хэрэгт сэжиглэгдэж байгааг мэдэгдлээ. Родриго Ратог анхдагч хувьцаа гаргах (IPO) хэргээр прокуророос давхар шалгаж байна.
Н. Энхзул
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |