2016 онд “Шарын гол” компани 32.1 тэрбус төгрөгийн борлуулалттай ажиллажээ.

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2017.02.24

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” компани 2016 онд 32.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон талаар санхүүгийн тайландаа дурдлаа. Энэ нь 2015 оныхоос 14.3 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Мөн гадаад валютын ханшийн зөрүүнээс хүлээсэн алдагдал 3.7 дахин 

нэмэгдэж, 4.9 тэрбум төгрөг болжээ. Тайлант хугацааны эцэст тус компани нийт 7.1 тэрбум төгрөгийн цэвэр алдагдал хүлээсэн нь 2015 оныхоос 10.5 дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд “Японы төвийн бүсийн цахилгаан” ХХК Монгол Улсын Эрчим хүчний яаманд хамтран ажиллах санал тавьж, Шизуоки мужийн төлөөлөгчид уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр "Шарын Гол, Шивээ-Овоо тэргүүтэй уурхайн нүүрсэнд хийсэн туршилт шинжилгээний дүн нааштай гарч манай цахилгаан станцын хэрэгцээнд тохирохоор болж байна" гэдгийг “Японы төвийн бүсийн цахилгаан” компаниас онцолж байлаа. “Шарын гол” компанийн хувьд БНСУ-ын “Саммок Шиппинг”-ийн хувь нийлүүлсэн "Монгол Саммок Ложистик" компанитай 2015 онд санамж бичиг байгуулж, улмаар БНСУ-д туршилтын экспорт хийхээр болсон юм. Ингэхдээ ОХУ-ын нутаг болон БНАСАУ-ын Ражин боомт хүртэл төмөр замаар, БНСУ хүртэл усан онгоцоор тээвэрлэх тохиролцоонд хүрсэн байна. Хэдий тийм боловч нүүрсний үнэ хямд байгаа тул экспортоо дахин хойшлуулахаар болсон талаар өнгөрсөн оны зургадугаар сард мэдээлж байлаа. Харин одоо нүүрсний ханш өндөр байгаа энэ үед тус компани Япон, БНСУ-ын зах зээлд экспорт хийх боломж бүрдэж магадгүй байгаа юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн