ТАНИЛЦ: Одоо авч буй ТАНЫ ЦАЛИН 2018 онд яаж ӨӨРЧЛӨГДӨХ вэ?

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2017.02.22

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болж Засгийн газраас долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдэл боловсруулаад байгаа билээ. Эдгээр долоон төрлийн татвар яг хувь хүнд хэрхэн нөлөөлөхийг бид цувралаар мэдээлж байна. 

Таны хадгаламжийн хүүгийн орлогын татварыг хэрхэн тооцох талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) буюу ажил хийж цалин авч, орлого олж байгаа бүх хүнд хамаатай нэгэн өөрчлөлтийг танилцуулъя.

Гэхдээ эдгээр нь Засгийн газраас боловсруулж буй төсөл гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Эдгээр шийдлийг холбогдох хуульд нь өөрчлөлт оруулан баталж байж хүчин төгөлдөр болохыг анхаарна уу. 

Ямартай ч Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-ийн төлөөлөгчидтэй хамтарсан мэдээллийн үеэрээ “Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн. Татварын шатлалын хэмжээнээс хамааран 10, 15, 20, 25 хувь болгохыг шаардсан байгаа. Бид зөрүүлээд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн” гэж хэлсэн юм. 

ХХОАТ: НИЙТ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 85 ХУВЬД ТАТВАРЫН ДАРАМТ БАГАСНА

Ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах хувилбарыг Сангийн сайд танилцуулсан. 

Бүр тодруулбал, 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.

Харин:

  • 1,500,000 - 2,500,000 -   төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
  • 2,500,000 - 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ  20%
  • 3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх төсөөлөл байна. 

Жич: энэхүү цалингийн шатлал нь НДШ, ЭМДШ-ийг хассан дүн буюу татвар ногдуулах орлогын хэмжээ болно.

Гэхдээ хэрвээ та 2,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 15 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртэлх орлогодоо 10%, 1,500,000 дээш орлогодоо буюу 500,000 төгрөгтөө 15%-ийн татвар төлнө. 

Харин та 2,800,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 - 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, үлдэх 300,000 төгрөгтөө 20%-ийн татвар төлнө гэсэн үг юм. 

Харин 3,600,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол шууд 25 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртлэхдээ 10%, 1,500,000 - 2,500,000 хүртлэхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, 2,500,000 - 3,500,000 төгрөг хүртэлх буюу 1,000,000 төгрөгтөө 20%, үлдэх 100,000 төгрөгтөө 25%-ийн татвар төлнө.

Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газар тохиролцоонд хүрснээ Б.Чойжилсүрэн сайд мэдээлсэн. Одоо үйлчилж буй хуулиар хүн бүрийн цалингаас 84,000 төгрөгийг хасч тооцсон дүнгээсээ татвар ногуулдаг. Тэгвэл энэ 84,000 төгрөгийг:

  • 2018 онд 120,000,
  • 2019 онд 160,000,
  • 2020 онд 200,000,
  • 2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингэснээр бага орлоготой иргэдийн татвар төлөх ачаалал тодорхой хугацааны дарааллаар буураад явах юм. 

Хүснэгт 1, Цалингийн шатлал

Сарын татвар ногдуулах орлого Хамрагдах интервал Татварын дээд хувь хэмжээ Ногдуулах татвар Чөлөөлөгдөх хэмжээ
/2018 oн/
Төлөх татвар Татварын ачаалал
300,000 0-1,500,000 10% 30,000 10,000 20,000 6.70%
700,000 0-1,500,000 10% 70,000 10,000 60,000 8.60%
1,000,000 0-1,500,000 10% 100,000 10,000 90,000 9.00%
1,700,000 1,500,001-2,500,000 15% 180,000 10,000 170,000 10.00%
2,700,000 2,500,001-3,500,000 20% 340,000 10,000 330,000 12.20%
4,000,000 3,500,001 -аас дээш 25% 625,000 10,000 615,000 15.40%

 

Дээрх хүснэгтэд үзүүлсэнээр:

  • Нэгдүгээр багана - Таны үндсэн цалингаас НДШ –ийг хассан дүн буюу татвар ногдуулах орлого 
  • Хоёрдугаар багана – Таны цалингийн хэмжээ
  • Гуравдугаар багана - 2018 оноос хэрэгжих татварын хэмжээ
  • Дөрөвдүгээр багана – 2018 оноос хэрэгжих татварын хувиар тооцсон татварын хэмжээ
  • Тавдугаар багана – Татвараас чөлөөлөгдөх хэмжээ буюу 2017 онд 84,000 төгрөг байгааг 2018 онд 120,000 төгрөг болгосноор сар бүр та 10,000 төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Одоо та сар бүр 7,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа билээ.
  • Зургаадугаар багана – ХХОАТ-аас  хөнгөлөлтийг хассаны дараах таны бодит төлөх татвар
  • Долоодугаар багана – ХХОАТ-ын бодит ачаалал.

Ийнхүү шаталсан татварын тогтолцоонд шилжсэнээр бага орлоготой иргэд одоо төлж байгаа ХХОАТ болох 10 хувиас бага ачааллыг үүрэх боломжтой болж байна.  10 хувиас илүү татвар төлөх хэсэг нь нийгмийн ердөө 5.4 хувь байгааг холбогдох эх сурвалж хэлж байгаа юм. 

Тиймээс ч татвар төлөгч иргэдийн 85 орчим хувь нь ямар нэгэн байдлаар ХХОАТ-ын дарамт багасах боломж бүрдэх юм байна. 

НДШ. НИЙТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН 85 ОРЧИМ ХУВИЙНХ НЬ ЦАЛИН ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР БУУРНА

Хувь хүний орлогын татварын ачаалал буурснаар нийгмийн 85 хувийнх нь гарт очих цалин нэмэгдэнэ гэвэл үгүй юм. 

Хэдийгээр хувь хүний орлогын татварыг шатлалтай болгож бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж буй нь сайн хэрэг боловч нийтээр нь НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлэх шийдэл ийнхүү дийлэнх иргэдийн цалинг бууруулахад хүргэж байна. 

Б.Чойжилсүрэн сайд мэдээллийн үеэрээ “Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх зайлшгүй байдал үүсч байна. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд бид нэг нэг хувиар нэмэгдүүлээд 11 хувь, 11 хувь болгох жишээтэй тооцоолол хийсэн” гэсэн юм. 

Хүснэгт 2, 2017 онд авч буй таны цалин 2018 онд яаж өөрчлөгдөх вэ?

I

II

III

IV

V

VI

VII

VIII

 

НДШ

ХХОАТ

Гарт олгогдох цалин

Гарт олгогдох цалин

Одоогийн цалингаас буурах хэмжээ

Үндсэн цалин

2017

2018

2017

2018

2017

2018

                           333,000

           33,300

        36,630

          22,970

            19,637

         276,730

        276,733

                       3

                           770,000

           77,000

        84,700

          62,300

            58,530

         630,700

        626,770

               (3,930)

                         1,200,000

         120,000

      132,000

        101,000

            96,800

         979,000

        971,200

               (7,800)

                         1,700,000

         170,000

      187,000

        146,000

          141,950

      1,384,000

      1,371,050

             (12,950)

                         2,600,000

         240,000

      264,000

        229,000

          265,400

      2,131,000

      2,070,600

             (60,400)

                         3,500,000

         240,000

      264,000

        319,000

          437,200

      2,941,000

      2,798,800

           (142,200)

                         4,000,000

         240,000

      264,000

        369,000

          549,000

      3,391,000

      3,187,000

           (204,000)

Хүснэгтийн тайлбар:

  • Нэгдүгээр багана – Таны одоо авч буй үндсэн цалин
  • Хоёрдугаар багана – 2017 онд буюу таны одоо НДШ-д төлж буй нийт цалингийн 10 хувь
  • Гуравдугаар багана – 2018 онд буюу 11 хувиар төлөх таны НДШ-ийн дүн
  • Дөрөвдүгээр багана -  2017 оны буюу одоо мөрдөгдөж буй хуулиарх НДШ хасч тооцсон таны цалингаас бодогдох ХХОАТ 
  • Тавдугааар багана – 2018 онд мөрдөгдөх ХХОАТ-ын шатлалаар тооцох аргаар бодсон тооцоолол
  • Зургаадугаар багана – 2017 он буюу одоо таны авч буй цалин
  • Долоодугаар багана  - 2018 оны шинэ шийдлээр буюу НДШ-ийг 11 хувиар, ХХОАТ-ын шаталсан тооцооллоор бодсон танд очих цалин
  • Наймдугаар багана –  2017-2018 оны цалингийн зөрүү

Үндэсний Статистикийн хорооны гаргасан мэдээллээр, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 15 хувь нь 300,000 төгрөг хүртэл цалин авч байна. Харин үлдсэн 85 хувь нь түүнээс дээш цалин авч байна. 

График 1, Цалингийн бүлэглэл

 

 

Тэгэхээр одоо Засгийн газрын боловсруулалтын шатандаа байгаа энэхүү төслөөр нийт хөдөлмөр эрхлэгчдийн 85 хувь нь 2018 оноос одоогийн гарт авч буй цалингаа бууруулж авах нь ээ. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн