Долларын даяарчлал ба хэтрүүлсэн үнэлгээ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2017.02.22

Сүүлийн дөчөөд жил АНУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтийг хэтрүүлэн үнэлж ирснийг шинжээчид хэлж байна-

Америкчуудын ихэнх нь өөрийн гэсэн орлоготой, доллараар үнэлэгдэх баялагтай учраас долларын ханш нэмэгдэх нь америкчуудын хувьд сайн мэдээ ч бусад орнуудад муу мэдээ болно. Өрийн дарамтад байгаа  хөгжиж буй зах зээлд хүчтэй  доллар  нь санхүүгийн ноцтой асуудал үүсгэдэг аюултай.   АНУ-ын Холбооны нөөцийн систем (Төв банк)  зориудаар ам.долларын  ханшийг өсгөх бодлого барьж байгаа бол  үгдэд муу байх талтай. Харин АНУ  ямар нэгэн зүйлийг хийж, тухайлбал нефтийн шинэ орд нээсний улмаас түүнийг нь дэлхий даяар ихээр авах эрмэлзэлтэй болсноос долларын ханш өсч байгаа бол бүгдэд сайн. Гэхдээ энд ялагч ба ялагдагч гэж заавал байдгийг мартаж болохгүй хэмээн The Economist сэтгүүл сануулж байна.

Ам.долларын ханшийг нөгөө талаас нь харах гээд үзье. Түүнийг  дутуу эсвэл хэт илүү үнэлээд байна уу гэдэг талаас нь харъя. Хэрэв долларыг хэтрүүлэн үнэлсэн  бол ханшийг сулруулах тал руу хөдөлгөөн хийх нь ашигтай болно. Валютыг  хэт эсвэл дутуу үнэлсэн гэдгийг "Биг-Макын индекс"-ээс болон төлбөрийн балансаас харж болно. Хамгийн найдвартай арга нь төлбөрийн балансыг  авч үзэх юм.

Хэрэв тухайн улс орон урсгал төлбөрийн баланстаа эерэг өөрчлөлттэй байгаа бол  валют  нь дутуу үнэлэгдсэн гэсэн үг.  Сөрөг өөрчлөлт нь  хэтрүүлэн үнэлснийг илтгэнэ.  АНУ  1980-аад оны эхнээс урсгал тооцоондоо алдагдалтай байгаа. Тэгэхлээр  тус улсын мөнгөн тэмдэгт доллар нь хэтрүүлсэн үнэлгээтэй байна гэсэн үг. Сүүлийн дөчөөд жилд долларын ханшны хэтрүүлэн үнэлсэн гэдгийг эдийн засгийн шинжээчид хэлж байна. Энэ хэтийдсэн үнэлгээг ямар  шалтгаанаар зассангүй вэ гэдэгт асуудлын учиг нуугдаж байж болох юм. 

Доллар нь олон улс оронд нөөцийн валют болж байдаг. Өөрөөр хэлбэл доллар аль хэдийнээ зөвхөн АНУ-ын үндэсний мөнгөн тэмдэгтээс хальж, даяарчлагдсан гэсэн үг. Нөөцийн төдийгүй зангууны гэх дэлхийн гол валют нь доллар болсон. АНУ  энэ статусыг  дайны дараах Бреттон-Вудын гэрээгээр авсан бөгөөд бусад улс орнууд гадаад валютын  солилцооны ханшаа барихын тулд долларыг ашигласан хэвээр байна. 

Доллар хүчтэй байх өөр шалтгаан бас бий. Дэлхийн нийтийн хэмжээнд  доллараар наймаалцах нь ашигтай байгаа бол бүхий л төлбөр тооцоо ам.долларт шилжих болно. Үүний зэрэгцээ  өөр ямар нэгэн валют улс орнуудын нөөцийн хэмжээнд хүрэх  чадваргүй байгаагаар ам.долларын үнэ цэнийг тайлбарлаж болно.

АНУ  маш том, маш баян, тогтвортой эдийн засагтай, маш найдвартай Төв банктай, тогтвортой ардчилалтай, өргөн, гүнзгий санхүүгийн зах зээлтэй. Нөгөөтэйгүүр  асар их хэмжээний доллар, доллараар үнэлэгдсэн  бусад хөрөнгө, улсын үнэт цаас гарган хангах чадвартай. Тийм учраас л бусад улс орны Засгийн газрууд, компаниуд америкийн мөнгөн тэмдэгтийг “ачааны машинуудаар дүүрэн” худалдан авч байгаа. Гадаадынхны тэр их цадашгүй шунал нь америкчуудад  маш ашигтай  төдийгүй үйлдвэрлэснээсээ илүүтэйгээр худалдан авах боломжийг өгч байгаа юм. Энэ бол хэзээ ч хожигдошгүй хүч чадал юм.

Долларыг  хэтрүүлэн үнэлсэн эсэх нь  америкчуудад огт хамаагүй. Мөн тогтсон худалдааны алдагдал нь ч  Америкийн хэрэглэгчдэд хамаагүй. Харин үйлдвэрлэгч нарт л цохилт болж очдог байна.

АНУ-ын импорт нь экспортоосоо илүү хурдтай өсчээ. Экспортын салбарт шинээр ажлын байр гарч ирээгүй төдийгүй ажилгүй болсон хүмүүсийг  шингээж чадсангүй.  Үйлдвэрүүд хаагдсанаас  сая сая ажилчид  ажилгүй үлдэж байна.

Харин нөгөө талд хөрөнгө оруулалтын салбарт гайхмаар үр дүн гарч, баян америкчуудад  асар их ашиг авчирч байна. Гэвч баячууд нь эгэл ажилчдаас ялгаатай нь хэрэггүй зүйлд илүү доллар зарлагадахгүйгээс  болж америкийн бараа эрэлт унаж, эдийн засгийн өсөлт нь удааширч байгаа юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн