Нийтлэгдсэн : 2017.02.21 |
"Улаанбаатар хөрөнгө оруулалт 2017" бизнес уулзалт боллоо.
"Улаанбаатар хөрөнгө оруулалт 2017" бизнес уулзалт боллоо. Бизнес уулзалтад 60 гаруй компанийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон нийслэлийн удирдлагууд, Засгийн газрын төлөөлөл оролцсон байна. Чуулга уулзалтаар Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын хэмжээнд 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Ерөнхий чиглэл нь бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил, зам гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны салбарт чиглэжээ. 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 69.6 тэрбум төгрөгийн, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 64.3 тэрбум төгрөгийн, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174.4 тэрбум төгрөгийн, гарааны зээл тусламжийн хөрөнгөөр 356.9 тэрбум төгрөгийн, нийт 677.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ялангуяа хамгийн их буюу 52.1 хувийг нь хот байгуулалтын салбарт, 28.5 хувийг авто зам, нийтийн тээврийн салбарт, 14.3 хувийг нийгмийн салбарт, гурван хувийг хот тохижилтын салбарт оруулахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хот Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64.3 хувийг бүтээж, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 63.5 хувь, их, дээд сургуулийн 95.8 хувь, гаргасан зээлийн 77.9 хувийг тус тус эзэлж байгаа талаар нийслэлээс мэдээллээ. Улаанбаатар хотыг дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Налайх, Багануур, Багахангай, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар зорьж байгаа аж.
Үүнээс гадна нийслэлийн авто замын салбарт нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд нийслэлд 10.9 км авто зам шинээр барих болон бусад ажил багтжээ. Мөн 2017 онд нийт 2300 ортой цэцэрлэгийн 10 барилгыг шинээр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийг ашиглах юм байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |