ОУВС-гийн хөтөлбөрт ингэж хамрагдана

Нийтлэгдсэн : 2017.02.20

 Монгол Улсын Засгийн газар Олон Улсын валютын хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тодруулбал, ОУВС Монгол Улсыг "Extended facility fund" хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр болсон юм. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт авна. Түүний дотор БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.доллаоын өртөгтэй свап хэлэлцээр багтаж байгаа аж. Харин үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч орнуудаас авахаар төлөвлөжээ. 

Тэгвэл ОУВС хэрхэн хамрагдах вэ

  • 2017 оны төсвийн тодотголоо батлуулах, ОУВС-гаас тавьсан тодорхой шаардлагуудыг биелүүлсэн байх

  • Банкны салбарт хийх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх

  • Монголбанкнаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох

  • Одоогоор ОУВС-гийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоог нийтэд зарласан. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулна.

  • ОУВС-гийн захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулна. Ингэснээр албан ёсоор хэрэгжинэ

ОУВС-д хамрагдахын ач холбогдол

  • Төсвийн сахилга бат сайжирна

  • Төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарна

  • Төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгоно

  • Бизнес хөгжих таатай орчин бүрдэнэ

  • Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ

  • Макро эдийн засгийн тэнцвэрийг хангах

ОУВС-гийн хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

  • ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр" нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар дараах татварууд нэмэгдэнэ

  • Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс

  • Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх

  • Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар

  • Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар

  • Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.

  • Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх

  • Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах зэрэг найман арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

 Төсвийн зарлага бууруулах талаар дараах арга хэмжээг авна

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаж, үүний үр дүнд өртөг 10 хувь бууруулна.

  • Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.

  • Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн.

  • 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй. Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө. Гэхдээ үүнийг хоолны талон олгох байдлаар олгоно.Зорилтот бүлгээ зөв тодорхойлох

ОУВС гэж юу вэ

Тус байгууллага нь дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан. Гол зорилго нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах юм. Одоогоор 188 орныг өөртөө багтаасан. Шийдвэр гаргахдаа гео политик гэхээсээ илүү цэвэр эдийн засгийн онол дээр үндэслэж шийдвэр гаргадаг байна.

EFF- Extended Fund Facility гэж юу вэ

Бид саяхныг хүртэл ОУВС-г "Standby" гэсэн үгээр ойлгож хүлээж авсан. Тус сан нь олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тухайн улсын эдийн засгийн хүндрэлээс хамаарч аль хөтөлбөрийг сонгохоо харилцан тохиролцдог. EFF нь дор хаяж 3 жил хэрэгждэг бөгөөд илүү эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг түлхүү агуулдаг.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн